26 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Тав. ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо нь нийт 11 удаа, ажлын хэсэг 8 удаа хуралдаж, давхардсан тоогоор 48 асуудал хэлэлцэж, хууль, тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн 8, анхны хэлэлцүүлгийн 21 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар 9 танилцуулга, ажлын хэсгийн 1 танилцуулга, зарчмын зөрүүтэй 625 саналын томьёолол бэлтгэсэн. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Төсвийн байнгын хороо нь бие даасан 11 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 26 хууль, Монгол Улсын Их Хурлын 6 тогтоолыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, Байнгын хорооны өөрийн эрхлэх асуудлын хүрээнд зээлийн болон санхүүгийн хэлэлцээрийн 8 төсөл зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүллээ. 2.Байнгын хорооны дотоод ажлын талаар Байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 86 албан бичиг ирүүлснийг тухай бүр шийдвэрлэж, хариуг нь холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлж, 58 албан бичгийн хариуг боловсруулж явуулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw