45 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан нийт 131 хариутай албан бичиг явуулснаас 37 албан бичиг буюу 28.2 хувь нь хариуг тогтоосон хугацаанд, 35 албан бичгийн буюу 26.7 хувь нь хугацаа хэтэрч хариу ирүүлсэн байна. Харин 59 албан бичиг буюу 45.1 хувь нь хариу ирүүлээгүй байна. Улсын Их Хурлын гишүүдээс явуулсан хугацаатай албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээг Улсын Их Хурлын гишүүд, албан байгууллагаар ангилан гаргаж www.parliament. mn цахим хуудсанд байршуулсан болно. 3.6.Төсвийн хяналт, шинжилгээ 1. Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан эсэхийг тооцож, өмнө батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлүүдтэй зэрэгцүүлэлт хийж, макро эдийн засгийн төлөв байдлын талаар судалж, товч танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэн Төсвийн Байнгын хороо болон ажлын хэсэгт хүргүүлж мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажилласан. 2. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, товч танилцуулгыг санал дүгнэлтийн хамт бэлтгэн, Төсвийн байнгын хороо, Зарлагын хяналтын дэд хороо болон ажлын хэсэгт хүргүүлсэн. Танилцуулгад 2020 оны нэгдсэн төсвийн төсөлд тусгагдсан орлого, зарлагын өмнөх онуудын харьцуулалт, Монгол Улсын болон олон улсын эдийн засгийн байдал, ДНБ-ий өсөлт, инфляци, гадаад худалдаа, мөнгөний бодлогын уялдаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 зэрэг бичиг баримтуудын шаардлага хангасан эсэх талаар тусгасан болно. Мөн Байнгын хороодын хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлын тооцоололд дүн шинжилгээ хийж, товч танилцуулгыг бэлтгэн холбогдох Байнгын хороодод, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид дүн шинжилгээ хийж, гарсан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороо болон ажлын хэсэгт тус тус хүргүүлсэн. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдсэн төсвийн нэмэгдүүлж болох орлогын санал, бууруулж болох зардлуудын тооцоолол хийж боловсруулан Зарлагын хяналтын дэд хороо болон Төсвийн байнгын хороонд хүргүүлж мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн. Монгол Улсын 2020 оны төсөв нь бизнесиин орчинг дэмжсэн гааль, татварын шинэчлэлииг хэрэгжүүлэх, эдиин засгиин өрсөлдөх чадварыг саижруулах, үндэснии бүтээмжииг дээшлүүлэх төмөр зам, авто зам, цахилгаан эрчим хүч, цэвэрлэх баигууламж, газрын тос боловсруулах үилдвэр зэрэг томоохон дэд бүтэц, үилдвэриин бүтээн баигуулалтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын бүс нутгуудыг хөгжүүлж, үндэснии өв соел, урлагиин үзвэрүүдиин барилга, баигууламжииг саижруулж, иргэнии агаарын тээврииг либералчлах замаар нислэгиин тиизнии үнииг бууруулж, аялал жуулчлалын салбараас орох орлогыг нэмэгдүүлж, эдиин засгиин бүтцииг саижруулах, банкны салбарт шинэчлэл хииж, тус салбарыг либералчлах, банк, санхүүгиин зах зээлд финтекиин дэвшлүүдииг нэвтрүүлж, санхүүгиин үилчилгээнии хүртээмж, үр нөлөөг саижруулах, шинээр өр үүсгэхгүй байх, эдийн засагт дарамт үүсгэхгүйгээр хугацаанаас нь өмнө төлж барагдуулах боломжийг эрэлхийлэх зэрэг үил ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ олон жил үргэлжилсэн төслүүдийг дуусгаж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw