Чуулганы танилцуулга

139 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга • хөлөг онгоц эзэмшигч хөлөг онгоцыг орхин явсан тохиолдолд далайчдад цалин хөлс, нөхөн олговор, тэтгэмж олгохтой холбоотой зардлуудыг төлж барагдуулах санхүүгийн чадварын баталгаатай байх; • хөлөг онгоц эзэмшигч хөдөлмөрийн гэрээ албан ёсоор байгуулан ажиллаж байгаа далайчин амь үрэгдсэн, эсхүл хөдөлмөрийн чадвараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд нөхөн олговор, тэтгэвэр, тэтгэмж олгох зардлыг төлж барагдуулах санхүүгийн чадварын баталгаатай байх; • хөлөг онгоц эзэмшигч нь санхүүгийн баталгааг нотлох гэрчилгээтэй байх, түүнийг хөлөг онгоцны тавцан дээр хадгалах. Хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлагатай холбоотой шаардлагууд: • хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд далайчинд нөхөн олговрыг бүрэн төлөх; • гэрээнд зааснаас бага хэмжээтэй нөхөн олговрыг хүлээн авахыг шаардаж дарамт үзүүлэхийг хориглох; • гэрээний дагуу олгох нөхөн олговрыг далайчин, түүний хууль ёсны өв залгамжлагч, эсхүл итгэмжлэгдсэн этгээд шууд нэхэмжлэх зэрэг. Энэхүү конвенцын нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгүүлэхээр хүсэлт гаргасан этгээдээс далайчны цалинг гэрээнд заасны дагуу олгох болон бусад эрхийг хангах баталгааг илэрхийлсэн санхүүгийн баталгааг шаардан авах боломжтой болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 НАЙРСАГ ХАРИЛЦАА, ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын харилцааны эрх зүйн үндсийг Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд 1921 онд байгуулсан найрсаг харилцаа тогтоох тухай гэрээгээр анх тавьж, дипломат харилцаатай болсон. Түүнээс хойш хоёр улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, стратегийн түншлэл тогтоож, дээд, өндөр дээд хэмжээнд айлчлал хийж иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1993 оны 01 дүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын хооронд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулснаар өнөөгийн харилцааны эрх зүйн үндэс бий болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч ирсэн. Түүнээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн 2009 оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ хоорондын стратегийн түншлэл эрчимтэй өрнөж, хөгжлийн шинэ шатанд гарч буйг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал”-д гарын үсэг зурсан билээ. Үүгээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг анх ОХУ-тай тогтоосон бөгөөд энэ нь манай улсын бие даасан гадаад бодлого, хоёр талын харилцаандаа өгч буй ач холбогдлын илэрхийлэл болсон юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw