Чуулганы танилцуулга

9 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Төвлөрлийг багасгах, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, төсвийн болон удирдлагын эрх хэмжээг зохистой түвшинд олгох зэрэг эдгээр хуулиудын агуулга нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг үндсэн чиглэл билээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулах илэрхийлэл нь эдгээр хуулиудад тусгалаа олно гэдгийг бодолцож, хянуур хариуцлагатай хандах ёстой юм. Эрхэм гишүүд ээ, Энэ намрын чуулган авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх арга ажиллагаа, хууль зүйн зохицуулалтыг шинэ шатанд гаргах болно. Энэ зорилгоор Авлигын тухай болон Эрүүгийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулна. Авлигын хэрэг нь их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг учраас гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход бүх нийтийн оролцоо чухал юм. Энэ төрлийн хэргийг илчилж мэдээлэх нь мэдээлэгч этгээдэд өндөр эрсдэлтэй байдаг. Ийм учраас зарим улс орнуудын жишгээр авлига, албан тушаалын хууль бус үйлдлийг мэдээллэгчийг урамшуулах зохицуулалтыг бий болгох ёстой гэж үзэж байна. Түүнчлэн, далд үйлдлүүдийг нийтэд илчлэгч шүгэл үлээгч-мэдээлэгчийг хамгаалах бие даасан хуультай болох нь зүйтэй гэж хуулийн байгууллагууд үзэж байгаа. Ингэснээр Авлигын эсрэг олон улсын конвенц, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заагдсан зорилтууд биелэгдэх боломж бүрдэж, авлигатай хийх тэмцэл хүчтэй болно. Монгол Улсын Засгийн газраас Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөл нь манай улс саарал жагсаалтад орохоос сэргийлэх, олон улсын байгууллагын зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх олон арга хэмжээний нэг учраас уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд онцгой анхаарах ёстой. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бид шинжлэх ухаан технологийн хувьсгалт өөрчлөлтийн эрин үед, тухайлбал, хиймэл оюун ухаан, нейро шинжлэх ухаан, их өгөгдлийн ач холбогдол асар ихээр өсөн нэмэгдэж байгаа Аж үйлдвэр, технологийн IV хувьсгал өрнөж байгаа үед амьдарч, ажиллаж байна. Ийм нөхцөлд улс гүрнүүд уламжлалт арга барилаасаа татгалзаж, шинжлэх ухаанч хандлага, системийн өвч сэтгэлгээг төрийн бодлого боловсруулахдаа хэрэглэж, төрийн бодлогыг шинжлэх ухаанд тулгуурласан баталгаа нотолгооны үүднээс боловсруулдаг болж байна. Улсын Их Хурлаас баталж байгаа хууль эрх зүйн баримт бичгийн боловсруулалтад онцгой анхаарч, улмаар “Парламентын судалгааны хүрээлэн” байгуулж ажиллах зохих бэлтгэлийг хангаж байна. Ийм хүрээлэн байгуулснаар төрийн бодлого боловсруулахад юуны өмнө эрдэмтэд, судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагын өргөн хүрээтэй оролцоог хангах нөхцөл бүрдэх юм. Эрхэм гишүүд ээ, Эхлүүлснээ дуусгаж, цэгцрэл хөгжил өөд зүтгэх та бүхний эрхэм үйлсэд тань амжилт хүсье. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw