18 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 01 дүгээр тогтоолоор төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 10/ Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын нэр бүхий 13 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Байнгын хорооны 11 дүгээр тогтоолоор төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг 3 удаа хуралдсан. 11/ Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, А.Сүхбат, О.Батнасан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нараас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг 2 удаа хуралдсан. 2.Бусад ажлын талаар Тайлангийн хугацаанд Байнгын хорооноос Улсын Их Хурлын цахим дотоод сүлжээнд хууль 5, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 2, санал, дүгнэлт 11, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 1, мэдээ мэдээлэл 2 оруулсан. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материал нийт 25458 хуудас материалыг олшруулан тарааж, архивт нийт 2 боть бүхий 157 хуудас хууль, тогтоолын хувийн хэрэг, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл 2 боть бүхий 245 хуудас материалыг тус тус архивын нэгж болгон Улсын Их Хурлын Тамгын газрын архивт хүлээлгэн өгсөн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw