152 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга байгууллагуудтай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэнэ. АНЭУ-д 40 гаруй монгол иргэн байнга оршин суудаг, мөн сүүлийн жилүүдэд манай иргэд хувийн хэргээр зорчих нь нэмэгдэж байна. Тухайлбал, 2017 онд 800 гаруй монгол иргэн зорчсон байна. Эдгээр иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж мөн адил нэмэгдэнэ. АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар ажилладаг ба АНЭУ Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2016 онд нээсэн. Иймд харилцан адил байх зарчмын хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулахаар шийдвэрлэсэн. Абу Даби дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөсөн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 “ГАЗРЫГ УЛСЫН ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Арабын Нэгдсэн Эмират Улс 2016 оны 02 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. АНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам үйл ажиллагаа явуулж буй ХанУул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1449 м2 хэмжээ бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд гаргасан байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дээрх газрын солбилцолыг улсын газрын кадастрын мэдээллийн санд шалган магадлаж, бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалттай аливаа давхардалгүй болохыг газар дээр нь хэмжилт хийж, баталгаажуулсан байна. Консулын харилцааны тухай Венийн конвенцод хүлээн авагч улс нь томилогч улсын дипломат төлөөлөгчийн газруудад орон байр олох, барихад дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангахаар заасны дагуу Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw