Чуулганы танилцуулга

103 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ТОЙРОГ БАЙГУУЛАХ, ТОЙРГИЙН МАНДАТЫН ТОО, ДУГААР, НУТАГ ДЭВСГЭР, ТӨВИЙГ ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 3614-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлж, Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нийт 29 тойрог байгуулахаар, Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн 6 дугаар тойрог, Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21 дүгээр тойрог, Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22 дугаар тойрог, мөн дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27 дугаар тойрог, мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28 дугаар тойрог болгохоор тогтов. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрогт ногдох мандатын тоог дараах байдлаар баталлаа: Тойргийн дугаар Тойргийн нутаг дэвсгэр Тойргийн төв Тойрогт ногдох мандатын тоо 1 Архангай аймаг Эрдэнэбулган сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3 2 Баян-Өлгий аймаг Өлгий сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3 3 Баянхонгор аймаг Баянхонгор сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3 4 Булган аймаг Булган сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2 5 Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2 6 Дундговь аймаг Говьсүмбэр аймаг Сайнцагаан сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2 7 Дорнод аймаг Хэрлэн сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2 8 Дорноговь аймаг Сайншанд сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2 9 Завхан аймаг Улиастай сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2 10 Өвөрхангай аймаг Арвайхээр сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw