150 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон баталснаар барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахтай холбогдсон стандарт, норм, дүрэм, журмыг боловсронгуй болгох, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх болон үндэсний бүтээн байгуулалтын чадавхыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой, таатай орчин нөхцөл бүрдэнэ. Олон улсын Хөдөлмөрийн хэм хэмжээ нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнуудын Засгийн газар, ажил олгогч, ажилтнууд хамтаараа батлан гаргадаг эрх зүйн баримт бичиг бөгөөд хувь хүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой үндсэн зарчмуудыг тогтоож өгдөг. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орны хувьд Монгол Улс тус байгууллагын 15 конвенцыг соёрхон баталсан бөгөөд “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон баталснаар гишүүнчлэлийн татварт жил бүр 1071 еврогоор төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Конвенц соёрхон баталснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, норм нормативын баримт бичиг, стандарт, дүрэм журмын уялдаа холбоог сайжруулж, барилгын үйлдвэрлэлийн талбайд хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлж буй сайн туршлагыг түгээх, барилгын салбарт мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх, салбарын нэгдсэн бодлогын системийг бий болгох зэрэг үр нөлөө гарна гэж үзэж байна. Конвенц нь 5 бүлэг, 44 зүйлээс бүрдэнэ. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН РОМЫН ДҮРМИЙН “ТҮРЭМГИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ БОЛОН ДАЙНЫ ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ 8 ДУГААР ЗҮЙЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ”-ИЙГ соёрхон батлах тухай ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд соёрхон баталсан. Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ)-ийн Ромын дүрмийг 1998 онд батлах үед түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн Шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Ромын дүрэмд тусгалгүйгээр баталсан байна. Түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан тусгай ажлын хэсэг 2009 оны 02 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг ОУЭШ-
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw