98 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ БИЙ БОЛГОХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоол баталснаар Монгол Улсад ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон, талархан хүлээн авч, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан төр, нийгэм, урлаг, соёлын нэртэй зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, зохиолч, уран бүтээлч болон бусад иргэнийг шагнах бөгөөд уг медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан болно. Түүнчлэн, ойн медалиар шагнуулах хүмүүсийн нэрийн жагсаалтыг эрхэлдэг ажил, нас, ажилласан жил, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр гэсэн үзүүлэлтээр гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан “Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам”-д заасан эрх бүхий хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр заасан. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийн тодорхойлолтыг 1 дүгээр, медаль олгох журмыг 2 дугаар хавсралтаар тус тус батлав. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ц.Болормаа Утас: 260280, 99012580 “УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019-2024 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүнээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Улсын Их Хурал 2002 онд Стратеги төлөвлөгөөгөө батлан гаргасан. Уг Стратеги төлөвлөгөө нь стратегийн 5 зорилтын хүрээнд 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. “Улсын Их Хурлын стратеги зорилтууд нь богино, дунд, урт хугацааны бизнес төлөвлөгөөгөөр зохицуулагдана” гэж тусгасан боловч дунд болон урт хугацааны бизнес төлөвлөгөөг баталж хэрэгжүүлээгүй байна. Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөнд тусгасан стратегийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг 2002 оноос хойш Улсын Их Хурлын Тамгын газар зөвхөн тухайн жилийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөндөө тусган, хэрэгжүүлж ирсэн байна. Монгол Улсын Их Хурлын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс: • стратеги зорилтуудын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй, • үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт нь тодорхой бус, • түүнийг хэрэгжүүлэх цаг хугацаа нь тодорхойгүй,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw