Чуулганы танилцуулга

110 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 15. Хэнтий 12,793.1 16. Говьсүмбэр 2,335.1 Нийт дүн 209,362.1 Орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 368,270.0 сая төгрөгөөр батлав. Үүнд: Д/д Аймаг Төвлөрүүлэх орлогын хэмжээ /сая төгрөгөөр/ 1. Дорноговь 1,308.2 2. Дорнод 239.7 3. Өмнөговь 52,095.7 4. Дархан-Уул 1,898.8 5. Улаанбаатар 319,389.5 6. Орхон 29,661.3 Нийт дүн 404,593.3 Төсвийн жилд ашигт малтмалын хайгуулын лицензийн төлбөрийн 50 хувь буюу 11.016.0 сая төгрөгийг, түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн 50 хувь буюу 21,002.0 сая төгрөгийг, газрын тосны лицензийн төлбөрийн 30 хувь буюу 839 сая төгрөгийг өмнөх оноос тус тус нэмж орон нутгийн төсөвт тусгаж баталлаа. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 188.4 тэрбум төгрөгөөр баталлаа. ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР: Засгийн газрын 2020 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,135,637.1 сая төгрөгөөр баталлаа. Засгийн газрын өр 2020 онд өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 49.9 хувьд хүрнэ. Өмнөх жилүүдэд үүссэн зарим өрийн төлбөрүүд 2020 онд үргэлжлэн хийгдэнэ. Тухайлбал, 2013 онд арилжаалсан 30.0 тэрбум иений “Самурай” бондын төлбөрөөс 2020 оны төсвийн жилд 456.0 сая иений төлбөр хийгдэнэ. 2014 онд Засгийн газрын баталгаа гаргасан 162.0 сая ам.долларын БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн төлбөрөөс 2020 оны төсвийн жилд 27.0 сая ам.долларын үндсэн төлбөр, 4.5 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөгдөнө. 2015 онд Засгийн газрын баталгаа гаргасан 500.0 сая ам.долларын, 9.375 хувийн хүүтэй үнэт цаасыг Худалдаа Хөгжлийн Банк олон улсын зах зээлд арилжаалсан бөгөөд энэ онд 206.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төлөх үүрэгтэй байна. 2013 онд Засгийн газрын баталгаа гаргасан Боинг агаарын хөлөг худалдаж авах 3 дэд хэсгээс бүрдэх 121.4 сая ам.долларын зээлийн төлбөрөөс 2020 оны төсвийн жилд 10.7 сая ам.долларын үндсэн төлбөр, 0.7 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөгдөнө. 2016 онд Засгийн газрын баталгаа гаргасан “Эрдэнэс-Монгол” ХХК-ны үйл ажиллагааны эрсдлийн болон санхүүгийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх төслийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкнаас авсан 35.0 сая ам.долларын зээлийн төлбөрөөс 2020 оны төсвийн жилд 0.1 сая ам.долларын үндсэн төлбөр, 0.2 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөгдөнө.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw