Чуулганы танилцуулга

122 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр баталлаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох, цаашид жил бүрийн төсөвт холбогдох санхүүжилтийг тусгаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хууль санаачлагчдын үзэл баримтлалын дагуу тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэ тогтоол гарсантай холбогдуулан нийт хүүхдийн 80 хувийг хамруулан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох зохицуулалт бүхий Улсын Их Хурлын 2018 оны 40 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Ийнхүү хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 хүртэлх насны, хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт өгөх тул босго оноо тавихгүй хэрэгжих юм. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбогдуулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979 “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан 2020 оноос эхэлж, 2021, 2022 онд дамжин хэрэгжих 381 төсөл, арга хэмжээнд хэсэгчлэн, мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгийн санхүүжилтээс уг 381 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг хасахаар хэсэгчлэн, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагад нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдахаар тооцоологдсон 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцээд: 1.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан 2020 оноос эхэлж 2021, 2022 онд дамжин хэрэгжих 381 төсөл, арга хэмжээнд хэсэгчлэн, мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгийн санхүүжилтээс 381 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг хасахаар хэсэгчлэн тавьсан; 2.Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан; 3.Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw