Чуулганы танилцуулга

145 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэсэн. Хөтөлбөрийн хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларыг банкны хоёр эх үүсвэрээс авч буй. Үүнд: 1.Олон улсын хөгжлийн ассоциациас 58.1 сая зээлжих тусгай эрх буюу 80 сая ам.долларыг 30 жилийн хугацаанд эргэн төлж, эхний 5 жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр зээлж байна. Зээлийн хүү 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувь. 2.Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 20 сая ам.долларыг 30 жилийн хугацаанд эргүүлэн төлөх, эхний 5 жилд нь зээлийн үндсэн төлбөрөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр зээлж байна. Зээлийн хүү ам.доллар/6 сар+0.89 хувь байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй. Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байна. Шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТЫН БАНК ХООРОНДЫН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭкспортИмпортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 59 дугаар тогтоолоор дээрх хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр тогтсон байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улс өөрийн газрын тосны нөөцөө дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгаа төрөлжүүлэхийн зэрэгцээ түлш шатахууны импортын хамаарлаас гаргаж, эдийн засгийн нэгэн гол тулгуур, нефтьхимийн үйлдвэрийн суурийг тавих юм. Энэхүү төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулж, үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг 1235.989 сая ам.доллар гэж тооцоолсон тул нэмэлт 235.989 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Монгол Улсын Засгийн газраас нэмэлтээр шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газарт хүсэлт тавьсаны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Энэтхэгийн Засгийн газраас 236.0 сая ам.долларын зээл олгохоор болсон тухай албан бичгийг зээлийн хэлэлцээрийн төслийн хамт ирүүлсэн. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw