128 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга зээлийн үлдэгдэл төлбөр нь 1.0 сая төгрөгөөс бага байгаа тэтгэвэр авагчид эзэмшүүлэх үнэт цаасыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлэхээр заасан. 5. Тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх зорилгоор тэтгэвэр авагч жилд нэг удаа 6 хүртэл сараас дээш хугацаагаар тэтгэврээ барьцаалан зээл авахыг хориглосон. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулснаар тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалахыг хориглосон. Энэ нь нэг талаас өриййн дарамтад орохоос сэргийлэх хэдий ч нөгөө талаас иргэд богино хугацааны зээл авч хэрэглэх боломжийг хязгаарлаж байна. Иймд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тэтгэвэр авагч тэтгэврээ барьцаалан жилд нэг удаа 6 хүртэл сараас илүүгүй хугацаагаар зээл авч байхаар тусгасан. 6. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой журмыг Засгийн газар батлахаар заасан. 7. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/ төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах замаар орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах, шаардлагатай тохиолдолд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/ төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Улсын Их Хуралд 2020 оны 01 дүгээр улиралд багтаан өргөн мэдүүлэх. Дээрх хууль тогтоомж батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасантай нийцэж байна. Хуулийн төсөл батлагдснаар иргэд байгалийн баялагаас олох орлогын өгөөжөөс хүртэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх нөхцөл бүрдэх юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Ариунжаргал Утас: 264903, 99680844 ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироос 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул “Хуулийн төслийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw