97 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга эмчилгээнд хамруулах шийдвэр гаргах журам болон хүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоохтой холбоотой асуудлыг хуульчилсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Баярмаа Утас: 263526, 99036669 МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, өөрчлөлт ОРУУЛАХ ТУХАЙ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД нэмэлт ОРУУЛАХ ТУХАЙ, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН танилцуулга Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Олон Улсын Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/- аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтад Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард оруулсантай холбогдуулан ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын хүрээнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан зарим нэр томъёог тодорхой болгох, хяналт тавих этгээдийг ялгамжтай байдлыг хангах, Монгол Улсын хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгтгэн удирдах, уялдуулан зохицуулах, ажлын уялдааг хангах, үйл ажиллагааг өргөжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт тавих эрх зүйн орчинг бүрдүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээллийг цахимаар Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх, мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, Монгол Улсын Ерөнхий сайдын эрх хэмжээний хүрээнд асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг томилох, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр уг зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад төрийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сайжруулах, дээрх асуудлыг хуульчилан зохицуулснаар хууль хоорондын зөрчил арилгах зэрэг зохицуулалтыг тусгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Баярмаа Утас: 263526, 99036669
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw