119 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Малчид болон эхчүүдэд олгосон хөнгөлөлтүүд нь улсын төсөв болон тэтгэмжийн даатгалын сангийн ачааллыг нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нь даатгуулагчийн авч байсан цалин хөлс, төлсөн шимтгэлийн хэмжээ, хугацаатай уялдаатай байх зарчим алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарахаар байна. Иймд малчны малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил 6 сараар тооцох заалтыг хүчингүй болгох, сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг эх өөрөө хариуцан төлөх зохицуулалтыг тусгасан. 3.Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулиар: 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр хуульчилсан. Үүнд: 1/ төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх; 2/ төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх; 3/ нийтдээ 27-оос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй; 4/ нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас: 262946, 99059184 МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2018 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БОЛОН “МОНГОЛ УЛСЫН 2018 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын нэгтгэсэн санхүүгийн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 1.МОНГОЛ УЛСЫН 2018 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2018 онд 10,172.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 207.0 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 620.7 тэрбум төгрөгийг хуваарилсан. Нэгдсэн төсвийн гүйцэтгэл: Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9,345.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 1,940.4 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 9,317.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 717.8 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.09 хувьтай тэнцэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw