Чуулганы танилцуулга

10 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулган 2019 оны 10 дугаар сарын 01ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажлын 86 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан нийт 32 удаа 153 цаг 30 минут, Байнгын хороод 106 удаа 136 цаг 27 минут, дэд хороод 10 удаа 13 цаг 07 минут, түр хороо 3 удаа 3 цаг 10 минут тус тус хуралдсан байна. Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 26, хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 101 хууль, гэрээ, конвенц соёрхон батлах 19 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоолыг тус тус баталсан байна. Чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий нийт 10 ажлын хэсэг ажилласнаас Улсын Их Хурлын даргын захирамжаар 5, Байнгын хорооны тогтоолоор 5 Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 63 гишүүн оролцож ажилласан. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 8 гишүүн 35 асуудлаар 8 удаа асуулга тавьсан байна. Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан эсэхийг тооцож, өмнө батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлүүдтэй зэрэгцүүлэлт хийж, макро эдийн засгийн төлөв байдлын талаар судалж, товч танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэсэн. Хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлд холбогдох нийт 14 судалгааны ажлыг Улсын Их Хурлын гишүүд, Ажлын хэсгүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын захиалгаар хийж гүйцэтгэсэн бөгөөд албан хэрэгцээнд 4 ном, гарын авлага эмхэтгэн гаргасан. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 33 захирамж гарч, Улсын Их Хурлын гишүүд гадаад айлчлал, олон улсын хурал, чуулган, сургалт семинар, туршлага судлах болон танилцах аялал зэрэг арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 51 удаа явсан байна. Улсын Их Хурлын даргаас гадаад улсын парламентын дарга нарт 12 илгээлт, захидал, урилга, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүдээс гадаад улсын парламентын дэд дарга, гишүүдэд 5 захидал, урилгыг тус тус илгээжээ. Тамгын газрын албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлж, чадварыг хөгжүүлэх үүднээс нийт 15 удаагийн сургалт, мэдээллийн цагийг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүллээ. Сургалт, мэдээллийн цагт давхардсан тоогоор 281 албан хаагч хамрагдсан байна. Тайлант хугацаанд Улсын Их Хурлын болон Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой 267 боть буюу 48652 хуудас баримтыг архивт хүлээн авсан бөгөөд архивын баримтаас 171 удаа 16878 хуудас бүхий лавлагаа хуулбар олгон, архивын эх баримтаар 130 хүнд үйлчилж 669 боть баримтыг түр ашиглуулсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw