Чуулганы танилцуулга

131 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолд тусгалаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Эрдэнэчимэг Утас: 261240, 99182409 Е) Аюулгүй байдал, олон улсын гэрээ, конвенцийн чиглэлээр ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Терроризмтой тэмцэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улсад терроризмтой тэмцэх чиглэлээр Терроризмтой тэмцэх тухай хууль /2004/, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль /2013/, Эрүүгийн хууль /2015/, Зөрчлийн тухай хууль /2017/ болон Засгийн газрын 2019 оны 54 дүгээр тогтоол /Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам/ зэрэг хэд хэдэн хууль, тогтоол үйлчилж байгаа боловч цаашид Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсанаар дараах ач холбогдолтой: • Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоолыг даруй хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, Ази, номхон далайн бүсийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх; • Монгол Улсын хэмжээнд терроризмоос сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэгтэй Зохицуулах зөвлөлийн бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалт, зөвлөлийн гишүүн байгууллагын терроризмоос сэргийлэх, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, террорист үйлдлийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw