30 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.Бусад ажлын талаар Хууль зүйн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд ерөнхий хяналтын сонсгол 1, хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслийн талаар 5 хэлэлцүүлэг тус тус зохион байгуулав. Үүнд: - Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр; - “Хуулийн байгууллагын алба хаагчдын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай эсэх талаарх” хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр; - Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр; - Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран “Ажлын байрДарамтгүй орчин” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 19ний өдөр; - Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран “Нэг иргэн-Нэг бүртгэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр; - Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх Ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw