39 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.3.Дэд болон түр хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Нэг. АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ДЭД ХОРОО Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан. Хуралдаанаар Агаар, орчны бохирдлыг бууруулахад 2019 онд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооний дарга Н.Цэрэнбатын танилцуулга болон холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонссон. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга А.Сүхбат, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат нар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Хоёр. ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО Ёс зүйн дэд хорооны 2019 оны 10 дугаар сарын 16, 2020 оны 1 дүгээр сарын 21ний өдрүүдийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн асуудал болон зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг хэлэлцэв. Гурав. ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн бол 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Дөрөв. ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО Тусгай хяналтын дэд хороо 2019 оны 11 дүгээр сарын 06, 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд тус тус хаалттай хуралдсан. Тав. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо 2020 оны 1 дүгээр сарын 17, 23, 24-ний өдрүүдэд хаалттай горимоор хуралдаж, Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Зургаа. ТҮР ХОРОО (Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах) Улсын Их Хурлаас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw