23 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Дөрөв. ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 21 удаа хуралдлаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 29, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 18, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 7-г хэлэлцэж, хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 18, анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлт 11, 6 танилцуулга бэлтгэсэн. Мөн Байнгын хорооны 5 тогтоол баталсан. Байнгын хороонд байгууллага, иргэдээс 22 өргөдөл, 35 албан бичиг ирж, асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Түүнчлэн Байнгын хорооноос 17 албан бичиг явуулсан байна. Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон боловсруулах үүрэг бүхий Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах ажлын хэсэг, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг нийт 18 удаа, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн ажлын дэд хэсэг 3 удаа хуралдсан бөгөөд ажлын хэсгийн 3 танилцуулга гаргасан. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Тайлант хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулав. Тус байнгын хороо хуулийн төсөл 29, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 18, “Хууль хүчингүй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1-ийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус батлууллаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw