84 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна. Үүнд: 1/ сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах; 2/ нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах; 3/ хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах; 4/ сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх; 5/ ухуулах байр ажиллуулах; 6/ радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах; 7/ цахим орчин ашиглах; 8/ өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх зэргээр сонгуулийн сурталчилгааг хийхээр хуульд тусгасан. Мөн сурталчилгаа хийх тээврийн хэрэгслийн тоог хязгаарлаж, сонгуулийн сурталчилгааны зорилгоор нэг хэсэгт дөрвөөс илүүгүй тээврийн хэрэгсэл ашиглаж болно гэж заасан. 4.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэхээр зохицуулсан: 1/ гурван хэвлэлийн хуудас сонин; 2/ гурван хэвлэлийн хуудас сэтгүүл; 3/ нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас. Нэг нам, эвслийн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар хамтран гаргаж болно. Ухуулах хуудас болон зурагт самбарыг байрлуулах байршлыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлж, тогтоосноос өөр газарт зурагт самбар, ухуулах хуудас байршуулахыг хориглох, ухуулах хуудсын хэмжээг тодорхой зааж нэг хэвлэлийн хуудас хүртэлх хэмжээнээс илүүгүй байх зохицуулалтыг хуульд тусгаж өгсөн. Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй байхаар зохицуулсан байна. Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглаж болох ба зурагт самбар, дэлгэц нь нэг хэсэгт 10-аас илүүгүй байна. Хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй, хөдөлгөөнт хэлбэртэй байж болох бөгөөд хэлбэр, загварт хязгаарлалт тавихгүй, сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд намын далбаа, уриа, таних тэмдгийг сурталчилгааны явцад ашиглах эрхтэй зэргийг хуульд тусгаж өгсөн. Намын далбаа, уриа, таних тэмдэгийг нэр дэвшигчийн ухуулах байр, сонгогчидтой хийх уулзалт, хурал цуглааны танхимд, сурталчилгааны самбар, дэлгэц, ухуулах хуудас, сонгуулийн сурталчилгаанд ашиглах зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл, сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийн хэрэглэж байгаа хувцас дээр байрлуулж болох бөгөөд бусад газарт байрлуулахыг хориглосон. Нэр дэвшигч сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулж болох бөгөөд нэг нам, эвслээс нэр дэвшигчид хамтран нэг ухуулах байранд үйл ажиллагаа явуулж болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw