100 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын Их Хурлын 2019-2024 Стратеги төлөвлөгөө нь Монгол Улсын Их Хурлын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон, 6 зорилго, 11 зорилт, 67 арга хэмжээнээс бүрдэж байгаа бөгөөд дараах үр дүнд хүрсэн байхаар батлагдсан болно. Хүрэх үр дүн: 1. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлж, түүний чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгыг хэрэгжүүлж хууль тогтоох үйл ажиллагаа сайжирч, түүний эрх зүйн орчин төлөвшинө. 2. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоог бүрдүүлж, чадавхжуулах болно. Үүний дүнд парламентын хяналт сайжирч, хуулийн үр нөлөө дээшилсэн байна. 3. Улсын Их Хурал төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Үүний дүнд Улсын Их Хурлын үйл ажиллагаа илүү нээлттэй, ил тод болж, хариуцлага сайжирч, Улсын Их Хуралд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно. 4. Улсын Их Хурлын гадаад харилцааг өргөжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Энэхүү зорилгыг хэрэгжүүлснээр Олон улсын тавцанд Улсын Их Хурлын нэр хүнд дээшилж, байр суурь бэхжсэн байна. 5. Улсын Их Хурлын чадавхыг бэхжүүлж, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлнэ. Парламент үр дүнтэй ажиллах дэд бүтцийг бүрдүүлж, чадавх нь бэхэжсэн байна. 6. Парламентын ажлын мэргэшсэн алба-Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхыг дээшлүүлж, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгон, олон улсын жишигт хүргэхийн төлөө ажиллана. Ингэж ажилласнаар Улсын Их Хурлын Тамгын газрын чадавх бүх талаар сайжирч, цахим /дижитал/ парламент төлөвшсөн байна. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хатантуул Утас: 265504, 99116090 “СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР ТОМИЛОХ, ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт, Б.Ганбат, Н.Дагва, Д.Эрдэнэчулуун нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, Ш.Солонго өөр албан тушаалд томилогдсон учир Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос Бямбажавын Ганбатыг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гочоосүрэнгийн Байгалмаа, Эрдэнэбилэгийн Батболд нарыг, Улсын дээд шүүхээс Одонмажигийн Амгаланбаатар, Дугардоржийн Баяндүүрэнг тус тус санал болгож нэр дэвшүүлсэний дагуу Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw