Чуулганы танилцуулга

183 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцэн баталсан нь улс төр эрүүл байх, улс төрийн намууд хариуцлагатай болж, зөв төлөвших, иргэдийн сонголтын эрхийг тэгш, шударгаар эдлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Ирэх хаврын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталснаар бүх шатны сонгуулийн эрх зүйн тогтолцоо бүрэн шинэчлэгдэнэ. Намрын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэн баталлаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял завших боломж огт олгохгүй байх нь шударга ёсонд нийцнэ. Хөөн хэлэлцэх хугацаа нэрээр гэмтнүүд гэсгээлийн гадна үлдэх ёсгүй. Энэ зарчмыг дээрх хуулиудад тусгаж чадсан нь хууль хэнд ч алагчлалгүй, тэгш шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болсон гэж үзэж байна. Монголчууд мал сүргээ “Таван эрдэнэ” гэдэг. Мал дагавал ам тосдож, малын буянаар өөдлөн дэгжинэ гэдэгт итгэдэг. Малчин заяат монгол түмний амьдралын чухал хэрэгсэл болсон мал сүргийг гэмт халдлага, хулгайгаас сэргийлэх нь төрийн нэг үүрэг юм. Мал хулгайлах нь Монголоо хулгайлж байгаатай ялгаагүй гэж малчид маань хэлж байна. Тиймээс мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг дээрх хуулиудаар чангатгаж чадлаа. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Парламентын судалгааны хүрээлэнг байгуулан, ажилд нь орууллаа. Ингэснээр Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны үр дүн дээшилж, хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоо бүрдэхэд чухал алхам болсон гэж үзэж байна. Энэ бол Их Хурлын үйл ажиллагааг илүү нээлттэй, иргэд нь итгэдэг, хяналттай, үр ашигтай болгох парламентын шинэчлэлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Эрхэм гишүүд ээ, Дөрөвдүгээр сард Та бидний бүрэн эрхийн хугацааны отгон чуулган эхэлнэ. Энэ чуулганаар тавьсан зорилго, хүлээсэн үүргийнхээ дутууг хэрэгжүүлж, дундуурыг дүүргэх үүрэг хариуцлага Та бидэнд ногдож байгаа. Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг хийх нь чухал байна. Дагалдан гарах учиртай холбогдох хуулиудыг өөрчлөн шинэчилснээр бидний баталсан, 2020 оны тавдугаар сараас хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт амилах болно. Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуулиудын төслийг хэлэлцэн батлах зайлшгүй шаардлага үүсэж байгааг сануулж хэлье. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлсон баримт бичгийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх нэг томоохон алхам, санаачилга юм. Эдгээр хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулах, хэлэлцэх бэлтгэлийг хангах чиглэлээр чуулганы завсарлагаар идэвхтэй ажиллахыг Засгийн газар, холбогдох яамд, Улсын Их Хурлын Тамгын газарт үүрэг болгож байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw