Чуулганы танилцуулга

14 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Олон улсын гэрээ соёрхон батлах тухай 19 хууль, Улсын Их Хурлын 6 тогтоолыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төсөл 9, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох санал, Батлан хамгаалах салбарт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай байгуулах хэлэлцээрийн төсөл, Монгол Улсаас гадаад улсад суух зарим Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг тус тус зөвшилцсөн. 2.Хяналт, шалгалтын ажлын талаар Байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Жагсаалт шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 326 дугаар тогтоолын талаар хэлэлцэж Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн. Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, ажлын албаны ажилтнууд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцав. Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалах яамны 2019 оны үйл ажиллагааны тайланг сонссон.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw