95 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга - Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх өөрчлөлтөд нийцүүлэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрчлөлт оруулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах талаарх зохицуулалт нэмсэн. - Анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбоотой зарим зохицуулалтад өөрчлөлт оруулсан. - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагаанаас иргэнд учруулсан хохирлыг нөхөн төлөх үндэслэл, зохицуулалтыг тодорхой болгосон. - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай хамт Шүүхийн тухай хуульд нэмэлт орсноор Үндсэн хуульд заасан Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах зохицуулалт бий болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах зарчмын асуудлыг тусгалаа: - Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж, төлбөр төлөгчийг төлбөр төлөхөөс зайлсхийх боломжийг бий болгож байсан гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхийг хориглосон зохицуулалтыг халж, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх журам, үндэслэлийг хуульчилсан. - Хорих анги нь хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийн талаарх тодорхойлолтыг түүний оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлдэг байхаар зохицуулсан. - Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд өдөрт 4 цагаас ихгүй хугацаанд нийтэд тустай ажил хийдэг байсныг өөрчилж, 8 цагаас ихгүй хугацаанд хийж болохоор тусгалаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хонгорзул, Б.Баярмаа Утас: 267155, 263526, 99036669 ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хог хаягдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах зарчмын асуудлыг тусгалаа: - Эрүүгийн хуулийн зарим гэмт хэрэгтэй уялдуулан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах, мөрийтэй тоглох, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших, төрийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw