Чуулганы танилцуулга

66 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2019.10.16-24 Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо зохиогдсон Олон улсын далайн эрх зүйн асуудлаарх НҮБ-ын зөвлөлдөх уулзалтад оролцов. 2019.10.17-20 Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг нар Оросын Холбооны Улсад зохиогдсон Олон улсын парламентчдын спортын наадамд шатрын төрлөөр оролцов. 2019.10.27-31 Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Оросын Холбооны Улсын Москва хот, Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо тус тус ажиллав. 2019.11.04-08 Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, Б.Пүрэвдорж нар Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохиогдсон Нийгмийн эрүүл мэндийн даатгалын асуудлаарх гүйцэтгэх манлайллыг хөгжүүлэх семинарт оролцов. 2019.11.17-22 Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Оросын Холбооны Улсад зохион байгуулагдсан “Тээврийн долоо хоног-2019” форумд оролцов. 2019.11.21-29 Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат Бүгд Найрамдах Казахстан Улсад зохиогдсон Олон улсын парламентын бага хуралд оролцов. 2019.11.25-29 Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Д.Эрдэнэбат, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар Бүгд Найрамдах Финланд Улсад нутгийн удирдлагын тогтолцоо, орон нутгийн өмч, санхүүгийн удирдлагын асуудлаар туршлага судлав. 2019.12.01-06 Улсын Их Хурлын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Ц.Цогзолмаа нар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад бага боловсролын сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн хэрэгжилт, сурлагын чанарыг үнэлэх чиглэлээр туршлага судлав. 2019.12.03-05 Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн чиглэлээр туршлага судлав. 2019.12.03-07 Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Д.ДамбаОчир, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, М.Оюунчимэг нар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орж ажиллав.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw