82 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга сэтгэл зүйн төлөвшилд сайн, муу хоёр талаар нөлөө үзүүлэх боломжтой мэдээллийн хүчтэй хэрэгсэлд тооцогддог билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа радио, телевиз нь ардчиллын суурь зарчим болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах, редакци хараат бус байж, олон талт, тэнцвэртэй мэдээ, мэдээлэл хүлээн авах, олон ургальч үзлийг дэмжихэд чухал үүрэгтэй мэдээллийн гол хэрэгсэл юм. Иймд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд дээрх үндсэн зарчмуудыг хангах нөхцөлийг бүрдүүлэх чухал хууль бол Өргөн нэвтрүүлгийн тухай хууль юм. Өнөөдөр Монгол Улсад нийт 153 телевиз, эдгээрээс өргөн нэвтрүүлгийн телевиз-80 (Улаанбаатар хотод-20, орон нутагт-60), төрөлжсөн хөтөлбөртэй 73 суваг (Улаанбатаарт- 64, орон нутагт-9), 65 радиогийн үйлчилгээ эрхлэгчид, мөн 41 олон сувгийн дамжуулах оператор компани тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж, иргэд, олон нийт Монголын болон гадаадын олон сувгийн хөтөлбөрийг нээлттэй, олон эх сурвалжаас хүлээн авах боломжийг бүрдүүлж байна. Иймд өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээлийг хөгжүүлэх, даяаршлын эрин үед үндэсний соёл, уламжлалын дархлааг хамгаалах радио, телевизийн хөтөлбөрт нийтийн эрх ашиг, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн эерэг шаардлага тавих, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зорилгоор өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрөөр гаргахгүй агуулгын хэм хэмжээг тогтоож, шаардлага тавих, хэрэгжилтийг хангуулах, өргөн нэвтрүүлгийн эзэмшлийг ил тод болгоход радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтыг хууль, эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар дараах чиглэлээр бодлого, зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Үүнд: 1/ өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, агуулгад үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор шаардлага тавих эрх зүйн орчин бүрдсэн; 2/ өргөн нэвтрүүлгийн нэр томъёо, үйлчилгээний төрөл, ангиллыг тодорхойлж, тусгай зөвшөөрөл олгох зарчим, шалгуур үзүүлэлт, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хүлээлгэх үүрэг хариуцлага тодорхой болсон; 3/ өргөн нэвтрүүлгийг улс төрийн нам, эвсэл, аливаа шашны байгууллага, гадаад улсын төрийн өмчит байгууллагаас ангид байлгах зорилгоор эзэмшлийн хязгаарлалтыг тогтоох, эзэмшлийн ил тод, хараат бус байдлыг хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэт төвлөрөл үүсэхээс хамгаалах нөхцөл бүрдсэн; 4/ өргөн нэвтрүүлэгт үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах, тухайлбал, үндэсний эрх ашгийг дээдлэх зарчим, олон нийт, нийгмийн өмнө хүлээх өргөн нэвтрүүлгийн онцлог үүрэг хариуцлагыг тодорхой болох бөгөөд өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах шаардлага, Монгол бүтээлийн хувь хэмжээ, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн хөтөлбөрт эзлэх үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн хувь хэмжээг тогтоож, хэрэгжилтийг хангуулах боломжтой болсон; 5/ радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн хөтөлбөрийн дүрэмтэй болсноор зохисгүй агуулгын хэм хэмжээ тодорхой болж, хэрэгжилтийг хангуулах боломж бүрдсэн; 6/ төрөөс үндэсний түүх соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний дархлааг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн Монгол бүтээл үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw