Чуулганы танилцуулга

11 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хуралд 2452, Тамгын газарт 2051 албан бичиг ирснийг бүртгэн, холбогдох ажилтанд шилжүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавьсан бол гадны байгууллага иргэнд явуулах Улсын Их Хурлын 4831, Тамгын газрын 588 албан бичгийг бүртгэж, албажуулан холбогдох хаягаар илгээсэн. Олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын гишүүд болон иргэд, байгууллагаас ирүүлсэн 452 хүсэлтийн дагуу гадаад, дотоодын 8300 зочныг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулав. Ээлжит чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 16-н дугаарыг хэвлэж захиалагч, уншигчдад хүргүүлсэн. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүд, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн уулзалт, Байнгын хороодоос зохион байгуулсан хэлэлцүүлэг, семинар, нээлттэй сонсгол болон тэмдэглэлт үйл явдал, Тамгын газрын үйл ажиллагааны талаарх 16 видео мэдээ бэлтгэж, parliament.mn цахим хуудаст байршуулахын зэрэгцээ youtube.com, twitter.com, facebook.com сүлжээгээр олон нийтэд түгээсэн байна. Мэдээлэл технологийн чиглэлээр 32 удаагийн нэгдсэн хуралдаан, 119 удаагийн Байнгын болон дэд, түр хороодын хуралдаан, 65 удаагийн Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлийн мэдээлэл, Ажлын хэсгийн хуралдаан, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтын дүрс бичлэгийг хийсэн байна. Хуралдааны бүх дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан ашиглах боломжийг бүрдүүлсэн. Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 708 мэдээ, мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 86 мэдээ, мэдээлэл шинээр оруулсан бөгөөд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 78 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд, сонгогчдод шуурхай түгээж, онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw