15 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.Бусад ажлын талаар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг хүлээн авч уулзсан. Байнгын хороонд нийт 231 хуудас бүхий 62 өргөдөл, хүсэлт албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ. Байнгын хорооноос нийт 38 албан бичгийг боловсруулж Засгийн газар, яам, бусад байгууллагад хүргүүлсэн байна. Мөн Улсын Их Хурлын даргын албан бичгийн төслийг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжийн төслийг тус тус нэгийг боловсруулан албажуулсан. Байнгын хорооноос нийт 651 хуудас бүхий хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материалыг 78120 хуудас болгон олшруулж гишүүдэд тараасан. Архивт 641 хуудас бүхий 5 боть хууль, тогтоолын хувийн хэрэг, 978 хуудас бүхий 14 боть соёрхон баталсан гэрээ, конвенцын хувийн хэрэг, 687 хуудас бүхий 3 боть зөвшилцөх асуудлын материалыг тус тус архивын нэгж болгон Улсын Их Хурлын Тамгын газрын архивт хүлээлгэн өгсөн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw