Чуулганы танилцуулга

99 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга • хэн хариуцаж хэрэгжүүлэх нь тодорхой бус, • Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг тооцоогүй, • биелэлтийг тухай бүр тооцож, үнэлж байгаагүйгээс Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал тодорхойгүй болсон зэрэг эрсдэл үүссэн нь цаашид шинэчлэн боловсруулах шаардлага бий болсон байна. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын даргын захирамжаар 2002 оны энэхүү стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахад Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их Хурлын 2002 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөө”, Улсын Их Хурлын Тамгын газраас уг төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан болон Олон улсын парламентын холбооны зөвлөмж, стратеги төлөвлөгөө боловсруулах гарын авлага, зарим өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын парламентын стратеги төлөвлөгөөний жишиг, туршлага, стратеги төлөвлөлтийн онолын чиг хандлагын талаар тоймлон судалж, дээрх эрх зүйн акт, баримт бичгийг мэдээллийн эх сурвалж болгож ашиглав. Бусад улс орнуудын парламентын шинэчлэл, стратеги төлөвлөлтөөс үзэхэд, хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгож бүх асуудлыг ард түмэнд үр нөлөөтэй, үр ашигтай байхаар бэхжүүлэх, гүйцэтгэх эрх мэдэлд үр дүнтэй хяналт тавих, хяналтын чадавхаа бэхжүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээний үр дүнтэй тогтолцоо бий болгох замаар парламентын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зэрэг асуудлыг онцгой анхаарсан байна. Мөн парламентын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, нээлттэй байлгах, парламентын боловсрол, олон нийттэй харилцах зэрэг асуудлууд ихээхэн байр суурь эзэлж байна. Энэхүү Стратеги төлөвлөгөөг боловсруулахад дараах зарчмыг баримтлав. Үүнд: • хууль тогтоомжид заасан Улсын Их Хурлын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээг харгалзах; • үндэсний язгуур эрх ашигт нийцсэн, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд хамаарал бүхий талуудын оролцоог хангасан байх; • төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх; • өмнөх стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, ололт амжилт, сургамжид үндэслэх; • улс орны хөгжлийн хандлага, нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээний өөрчлөлтийн шаардлагыг харгалзах; • судалгаанд үндэслэсэн, шинжлэх ухааны өндөр магадлал бүхий арга зүйг ашиглах; • стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг тооцоолж хэрэгжих магадлалыг дээшлүүлэх; • ил тод, нээлттэй байх. Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөө нь агуулгын хувьд алсын хараа, эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэх явцад баримтлах үнэт зүйлс, стратегийн зорилго, зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгийн тодорхойлолт, хэрэгжилтийн эрсдэлийн үнэлгээ гэсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд 2002 онд батлагдсан Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөнөөс стратегийн зорилт, зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээний цар хүрээний хувьд илүү өргөн агуулгатай, Олон улсын парламентын холбоо, Нэгдсэн үндэстний байгууллагын зөвлөмж, гадаад орнуудын парламентын стратеги төлөвлөгөөний бүтэц, загварыг судлан өөрийн орны парламентын онцлогтой холбон шинэчлэн батлагдсанаараа онцлог ялгаатай болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw