80 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хавсралт 3. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж баталлаа. Уг хуулиар иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах, өмгөөлөгч, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг тогтоох, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Хууль 7 бүлэг, 40 зүйлтэй. Өмгөөллийн тухай хуульд дараах зарчмын асуудлыг тусгалаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг баталгаажуулж, иргэн өөрөө өөрийгөө өмгөөлөх сонголт хийсэн тохиолдолд Өмгөөллийн тухай хуульд заасан өмгөөлөгчийн эдлэх эрх, үүргээс тодорхой эрхийг эдлэн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж бүрдсэн. Өмгөөллийн үйл ажиллагааны амин сүнс болсон үйлчлүүлэгч, өмгөөлөгчийн хоорондын харилцааг тодорхой болгож, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах асуудлыг бүрэн хангахын тулд иргэн өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаар өмгөөллийн үйл ажиллагааг эхэлсэнд тооцдог бус харин өөрийн нууцаа өмгөөлөгчид ярьснаар өмгөөлөгчийн үйлчлүүлэгч болсонд тооцдог байхаар зохицуулсан. Иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өмгөөллийн нууцлалтай холбоотой асуудлыг хуульд онцгойлон тусгаж, өмгөөллийн нууцад өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчид үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн харилцаатай холбоотой бүхий л баримт сэлт, мэдээллийг хамруулж, мөн өмгөөлөгч өмгөөллийн нууцыг хадгалахыг өмгөөллийн үйл ажиллагааны зарчим, өмгөөлөгчийн үүргээр баталгаажуулж, үйлчлүүлэгчийг хамгаалах, өмгөөллийн нууцыг задруулахыг хориглохоор тусгав. Өмгөөлөгчийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн чадваргүй иргэнийг үнэ төлбөргүй өмгөөлөх үйл ажиллагааг явуулахаар үүрэгжүүлсэн бөгөөд уг ажиллагааг Өмгөөлөгчдийн холбоо хариуцан зохион байгуулахаар тусгасан. Ингэснээр төлбөрийн чадваргүй иргэд хууль зүйн туслалцаа саадгүй авах боломж бүрдэнэ. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай лавлагаа, мэдээлэл, баримт сэлтийг төрийн болон төрийн бус байгууллагаас гаргуулах эрхтэй байхаар, үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллага, албан тушаалтан тухайн мэдээлэл, баримт сэлтийг гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр, холбогдох хуулиар нууцалсан асуудлыг өмгөөлөгч нууцын баталгаа гаргасны үндсэн дээр танилцаж болох боломжийг бүрдүүлсэн. Өмгөөлөгчөөс иргэнд хууль зүйн мэргэжлийн туслалцааг чанартай, шуурхай үзүүлэх, түүнчлэн, өмгөөлөгчдийг хариуцлагажуулах үүднээс өмгөөллийн үйл ажиллагаан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw