67 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2019.12.06-12 Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Торгоны замын хотуудын холбооны бизнесийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцов. 2019.12.08-13 Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Батзориг нар Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы 19 дүгээр Ерөнхий Ассамблейд оролцов. 2019.12.18-26 Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо “Ази 2020” хуралд оролцов. 2020.01.04-14 Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОюунЭрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсад ажлын айлчлал хийв. Б. Монголын Парламентын Бүлгэм 2019.12.11-14 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах парламентын бүлгийн дарга Н.Оюундарь, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Ц.Цогзолмаа, Д.Тэрбишдагва нар Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо болсон Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 13 дугаар уулзалтад оролцов. Тус уулзалтаар Европын парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга Фулвио Мартучилло тэргүүтэй Европын парламентын гишүүдтэй хоёр талын улс төр, эдийн засгийн харилцаа, парламент хоорондын XII уулзалтаас хойш гарсан өөрчлөлт болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлж, цаг уурын өөрчлөлт, аюулгүй байдал, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Хоёр тал энэ онд Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн нийгэм зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурлан бүхий л чиглэлд хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг сайшаав. Улсын Их Хурал дахь Монгол, Европын парламентын бүлэг болон Европын парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлэг хамтын ажиллагааны нэгэнт тогтсон хэлбэрүүдийг бэхжүүлж, цаашид хоёр ард түмний тусын тулд харилцан ашигтай харилцааг гүнзгийрүүлэн төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. 5.3.БУСАД Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы үеэр парламентын дипломат харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр олон чухал ажил, арга хэмжээнүүд зохион байгуулагдаж хэрэгжлээ. Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ФАТФ-ын гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзан Монгол Улсыг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw