135 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга бөгөөд энэ хэлэлцээрийн хүрээнд 50.0 сая еврогийн зээл авсан. Энэ зээлийн хүү жилийн 0,15 хувь, 28 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоолоор дээрх зээлийн санхүүжилтээр дараах 6 төслийг хэрэгжүүлэхээр тогтсон байна. Үүнд: 1. Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл – 17.5 сая евро; 2. Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл – 3 сая евро; 3. Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг төсөл – 6.5 сая евро; 4. Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл – 10.2 сая евро; 5. Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл – 9 сая евро; 6. Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төсөл – 3.8 сая евро. Өнөөдрийн байдлаар эдгээрээс 2 төслийн тусгайлсан зээлийн гэрээг байгуулж, төслийг хэрэгжүүлж байна. Харин бусад төслүүдийг хэрэгжүүлж, санхүүжилт авахын тулд нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулж төслийг санхүүжүүлэх гэрээ байгуулах хугацааг 1 жилээр сунгах буюу “2019 оны 07 дугаар сарын 24” гэж өөрчлөх, санхүүжилт авах салбарт “эрүүл мэндийн салбар”-ыг нэмэх шаардлагатай болсон. Иймд нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт өөрчлөлт оруулах журмын дагуу дээрх зүйлүүдийг хавсралтаар тохирч, нөхцөлт зээлийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийг баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДҮРМИЙН 38 ДУГААР ЗҮЙЛД ОРУУЛСАН НЭМЭЛТИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь 1974 онд байгуулагдсан дэлхийн 158 улсын гишүүнчлэлтэй, хариуцлагатай, тогтвортой, бүх нийтийг хамарсан аялал жуулчлалыг түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий байгууллага юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хэлд араб, англи, франц, орос, испани хэл багтдаг бөгөөд 2007 оны 11 дүгээр сард Колумби улсын Картаген ди Индиас хотноо хуралдсан Ерөнхий Ассамблейн 17 дугаар чуулганаар хятад хэлийг уг байгууллагын албан ёсны хэлний жагсаалтад оруулахаар тогтсон байна. Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах энэхүү нэмэлт нь гишүүн улсын гуравны хоёр нь соёрхон баталсан тухайгаа эх хадгалагчид мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болсонд тооцогддог. Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад 1990 онд гишүүнээр нэгдэн орсон ба сүүлийн жилүүдэд тус байгууллагатай харилцаагаа хөгжүүлж, мэргэжлийн сургалт явуулах, аялал жуулчлалын тандалтын төвийг байгуулах зэрэг үйл ажиллагааг тус байгууллагын дэмжлэгээр хамтран гүйцэтгэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw