Чуулганы танилцуулга

1 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ НЭГДСЭН ТАНИЛЦУУЛГА /2012.04.05-2012.05.23/

2 АГУУЛГА Улсын Их Хурлын даргын хаврын чуулганыг нээж хэлсэн үг......................3 Нэг. Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм ....…………………………………………... ................. 8 Хоёр. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа ................................ 13 2.1. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл .............. 15 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл ............................. 17 2.3. Дэд, түр хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл ............................. 43 Гурав. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаа ................................ 45 3.1. Улсын Их Хурлын хууль, тогтоолын хэрэгжилт болон бусад асуудлаар хийсэн хяналт шалгалт ................................................................ 45 3.2.Улсын Их Хурлын гишүүнээс Засгийн газарт тавьсан асуулга, асуулт ........ 45 3.3. Засгийн газрын мэдээлэл .............................................................................. 46 3.4. Хяналт шалгалтын үйл ажиллагааны талаарх статистик мэдээ ................. 47 Дөрөв. Улсын Их Хурлын мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа .................................................................................... 59 4.1. Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа .................................................. 59 4.2. Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ..................................................................................... 61 4.3. Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ....................................... .63 Тав. Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа ....................... 64 5.1. Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ ............................................................ 64 5.2. Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ ............................................................ 67 Зургаа. Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд хийсэн судалгаа, шинжилгээний ажлын тойм .................................................................. 68 6.1. Судалгааны төвийн гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт .................... 68 Долоо. Хавсралтууд Хавсралт 1. Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт .................... 73 Хавсралт 2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл ..................................................................... 79 Хавсралт 3. Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хуулийн танилцуулга ..................................................................... 92 Хавсралт 4. Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ ............................................. 138 Улсын Их Хурлын даргын хаврын чуулганыг түр завсарлуулж хэлсэн үг...........................................................................................................152

3 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Хатагтай, ноёд оо, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн ээлжит чуулганаа эхлүүлэхээр Та бид хуран цуглаад байна. Хаврын чуулган нөхцөл байдлаас улбаалсан өөрийн онцлогтой байдалд явагдах нь тодорхой байна. Ардчилсан төрийн тогтолцооны амин сүнс нь төрийг сонгож байгуулах явдал билээ. Манай ард түмэн төрд төлөөлөгчөө сонгох ээлжит сонголтоо хийх гэж байна. Үүнд зохих бэлтгэл ажил хэрэгтэй. Энэ нь хаврын чуулган биднээс шаргуу, шуурхай ажиллагаа шаардаж байна гэсэн үг ээ. Бүрэн эрхийн үлдэж байгаа энэ хугацаанд юу хийх вэ гэдгээ товлохоосоо өмнө урьд нь бид ямар ажлыг амжуулж бүтээв, улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулав гэдгээ эргэцүүлж нэг бодох хэрэгтэй байна. 1. Улс орны хөгжил дэвшил эдийн засгийн амжилтад суурилж байна. 2011 оны дүнгээр эдийн засгийн өсөлт 17 хувь боллоо. Цаашдаа ч өсөлтийн өндөр хурд хадгалагдах төлөвтэй байна. Ийм болохоор эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн ирээдүйн үр дүнтэй урьдач нөхцөлийг энэ удаагийн Улсын Их Хурал тавьж чадсан гэж баттай хэлэх байна. 2008, 2009, 2010 оныг дамнан Монгол Улсын эдийн засгийн амьдралыг хүндрүүлсэн дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг амжилттай давсан. Энэ талаарх Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааны туршлага, сургамж нь түүхэн ач холбогдолтой байх болно. Бид цаг алдалгүй олон чухал хууль, шийдвэр гаргаж байж банк, санхүүгийн тогтолцоогоо эрүүлжүүлсэн юм. Хямралын дараа бүтээн байгуулалтын ажил өрнөж, эдийн засагт өсөлт, сэргэлт богино хугацаанд гарсан. Амжилтыг зөвхөн Улсын Их Хурлын бодлого, шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн гэж бид нэг талаас нь туйлшруулахгүй. Өргөн олон түмний хөдөлмөр, зүтгэл, санаачилгын үр дүнгээр энэ нь бас хэмжигдэнэ. Өнгөрч байгаа дөрвөн жилд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрал ахуйд тодорхой ахиц өөрчлөлт гарсан. Монгол Улсын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн, бүтээн байгуулалтын ажлыг өрнөлттэй явуулсан, эрх зүйн болон санхүүгийн таатай орчин бүрдүүлсэн нь хамтарсан Засгийн газрыг байгуулж улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажилласантай холбоотойг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бол энэ удаагийн Улсын Их

4 Хурал онцлогтой нөхцөлд ажилласны нэг илрэл. Нөгөө талаар монголчуудын нэгдэл нягтралтай, хүч нөлөөтэй байж болохыг харуулах баримт. Бид улс орны амьдралд нэн чухал ач холбогдолтой Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, "Монгол мал", "Шинэ бүтээн байгуулалт", Төмөр замын талаар баримтлах бодлого зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэсэн. Бүтээн байгуулалтын ажлыг далайцтай өрнүүллээ. Зөвхөн төсвийн хөрөнгөөр 2009 онд 460 тэрбум, 2010 онд 591 тэрбум, 2011 онд 1 их наяд 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2012 онд 1 их наяд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Дотооддоо жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай бид их ярьдаг аа. Ажилгүйдлийг багасгах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудал, тодорхой яривал, 2 хүчин зүйлээс шалтгаалж байгааг анзаарч болох байна. Нэг дэх нь, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд хүрэлцээтэй хөрөнгө төлөвлөж оруулсан байх, хоёр дах нь, иргэдийн худалдан авах чадавхийг зохих түвшинд нэмэгдүүлэх, эрэлт бий болгох. Энэ удаагийн Улсын Их Хурал аль аль нөхцөлийг хангасан гэж үзэх үндэстэй. Сүүлийн 4 жилд жижиг, дунд үйлдвэрт төсвөөс 260 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. 2. Эдийн засгийн цар хүрээтэй өсөлтийн үр дүнд жилээс жилд нэмэгдэж байгаа орлогыг иргэндээ хүртээмжтэй, зөв хуваарилах шаардлага тавигдаж байна. Хуваарилалт нь хөдөлмөр, түүний үр дүн, бүтээмжээр хэмжигдэх ёстой. Тэгвэл иргэдээ гэсэн ийм үйл ажиллагаа явагдаж чадсан уу. Улсын Их Хурлын энэ бүрэн эрхийн хугацаанд цалин, тэтгэвэр хоёр гаруй дахин нэмэгдэж байна. Дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байсан бол энэ жил 640 мянга болно. Дундаж тэтгэвэр 95 мянгаас 190 мянган төгрөгт хүрнэ. 163 мянган ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр зөрүүг нь арилгаж байна. Мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах шалгуурыг өөрчилж, жирэмсний таван сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн наад захын арга хэмжээ болсон юм. Хэдийгээр хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байсан ч хоёр намын амласан 1.5 сая төгрөг бага, дунд орлоготой иргэдийн амьдралд үлэмж тус үзүүлсэн нь эргэлзээгүй. Жишээ нь, сар бүр 21 мянгаар хүн бүрт олгож буй 500 мянган төгрөгийг аймгуудын дундаж хүн амаар бодоход нэг аймагт жилдээ 35 тэрбум төгрөг олгожээ. Улсын хэмжээнд 1.7 их наяд төгрөгийг иргэддээ хүртээж байна.

5 Мал аж ахуйн бүтээгдэхүүний урамшуулалд сүүлийн 3 жилд 40 тэрбум, газар тариаланчдын урамшуулалд 50 шахам тэрбум төгрөг олгогджээ. Энэ бүхний үр дүнд нэг өрхийн сарын дундаж орлого 2011 оны эцсийн байдлаар 623 мянган төгрөг болж, 2008 оныхоос 70,7 хувиар нэмэгджээ. Төрөөс залуучуудыг мэргэжилтэй болгоход үлэмжхэн анхаарал тавьсан. Их, дээд сургуульд суралцагч 153 мянган оюутан сар тутам 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй болж, амлалтын 1,5 сая төгрөгөө бүрэн авах боломжтой болов. Энэ бүхэн нь залуусаа улс орны ирээдүй гэсэн утгаар харсан ирээдүй цагийн хөрөнгө оруулалт юм. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдыг цаашид илүү дэмжих шаардлага бий. Залуучууд нарийн мэргэжил эзэмшсэн тохиолдолд л баталгаатай ажлын байртай байх болно. 3. Улсын Их Хурлаас төсөв, мөнгө санхүүгийн бодлогыг зохистой явуулах нь улс орноо хөгжил дэвшилд хөтлөх төрийн нэн чухал зохицуулалт юм. Эргэлзээ, шүүмжлэлүүд тал талаас гарч үр дүн муу байх болно гэсэн таамгууд байсан ч 2008 оноос эхлэн авч хэрэгжүүлж байгаа төсөв мөнгөний бодлого эцсийн дүндээ зөв гэдэг нь амьдрал дээр бэлхнээ харагдана. Улсын Их Хурал төсөв, мөнгөний бодлогын асуудлыг маш няхуур авч хэлэлцэж байсан. Ингэснээрээ эдийн засагт халалт үүсэх, инфляц хэмээс хэтрэх аюулыг зайлуулж байв. Энэ талаар манай орны эрдэмтэд, судлаачид, шүүмжлэгчид болон олон улсын валют санхүү, эдийн засгийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн санал зөвлөмжийг анхааралтай авч үзэж байлаа. “Хүний хөгжил” санг төсвөөс тусад нь бие даалган хуульчилснаар төсвийн нэг хэсгийг зөвхөн иргэндээ зориулах боломж олголоо. Иргэдийн мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргаж өгсөн нь ач холбогдолтой болсон юм. Уул уурхайн орлогоос хамааралтай эдийн засгийн тэлэлт, төсвийн зарлага хоёрын балансыг хангахын тулд төсвийн тогтворжуулалтын санг тусад нь байгуулав. Улсын төсвийн хуваарилалт, зарцуулалтыг тойрсон маргааныг цэгцлэх, шат шатанд эдлэх эрх, үүргийн хуваарилалтын шинэ зарчим тогтоож Төсвийн хуулийг батлан гаргасан. 4. Иргэний нийгмийн байгууллагын зүгээс багагүй шүүмжлэлтэй ханддаг, мөн иргэд амьжиргааны алив зүйлээс ч илүүд үздэг асуудал бол нийгэмд шударга ёс тогтоох тухай шаардлага юм. Энэ талаар Улсын Их Хурал хэд хэдэн чухал хууль, шийдвэр гаргасан. Төрийн өндөр албан тушаалтан-Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд бид өөрсдөө өнөөг хүртэл ёс зүйн дүрэмгүй байсан дутагдлаа засаж Ёс зүйн дүрэмтэй болсон. Өнөөгийн шинэ шаардлагад нийцүүлэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дүрмийг батлан мөрдүүлэв. Ингэснээр төрийн өндөр албан тушаалтнууд тогтоосон хэм хэмжээнд төрийн албаны ёс зүйг

6 хэрхэн баримталж байгаад иргэд, сонгогчдын зүгээс хяналт тавих боломж бүрдэв. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулинд мөнгө, эд бараа, элдэв бусармаг аргаар сонгогчдын санал татах оролдлогыг хаалаа. Энэ бүхний ирээдүйн ач холбогдол бүр ч өндөр юм. Эрхэм гишүүд ээ, Иргэд, сонгогчид Улсын Их Хурлын үйл ажиллагааг ихэд анхаарч “асуудал шийдэх газар нь мөн” хэмээн үзэж ханддаг болсон нь Монголын парламентын нэр хүндийн өсөлт юм. Улсын Их Хуралд 2010-2011 онд нийтдээ 19740 иргэд, сонгогчид санал хүсэлтээ ирүүлжээ. Тэд эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө санал бодлоо илэрхийлсний зэрэгцээ нийгэмд бугшсан ноцтой дутагдлыг ч гарган тавьж байна. Нэгд. Иргэд цалин, тэтгэвэр нэмлээ гэж нааш харж баярлавч зах, дэлгүүр хоршооны “тэнгэрт хадсан” үнэтэй тулгарч, урам нь хугарч, сэтгэл нь гонсойдог байна. Суурь үнэ болсон шатахууны үнэ эрс нэмэгдсэн явдал ард түмний амьдралд ихээхэн дарамт учруулав. Төрөөс шатахуунд ногдуулсан татварыг чөлөөлсөн арга хэмжээ нь ард түмэнд өгөөжтэй байх ёстой атал ач холбогдлоо алдаж, харин ч энэ чиглэлийн бизнес эрхэлдэг компаниудад үнээ үгсэн нэмэгдүүлэх боломж олгожээ. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн төр засгийн арга хэмжээг “буцаагаад ард түмнээс булааж залгих” бизнесийн энэ мэт заль мэхээрээ цээрээ алдах болов. Үнийн хөөрөгдөл нь мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлт, түүний хомсдолоос үүдэлтэйг байнга хэлж анхааруулсаар атал, буянт малын баялаг өв уламжлалтай Монгол оронд махны үнэ монгол хүний сэтгэлд багтамгүй, хүлээн зөвшөөрөх ч аргагүй түвшинд өсч байна. Үүнийг чухамдаа үнийн галзуурал гэхэд хилсдэхгүй. Энэ бүхнийг ард иргэд харж бухимдаж байна. Зарим компанийн эзэд, төрийн хариуцлагагүй албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой иймэрхүү үйлдлүүдийг таслан зогсоох ёстой. Хоёрт. Байгалийн баялгийг ашиглахтай холбогдож “нийгмийн цөөн хэсэг шударга бусаар өрмийг нь хамж, харин ард түмэнд хусам нь үлдэж байна, манай үндэсний зарим компани, аж ахуйн нэгж гадаадынхантай хуйвалдан орлогоо нуух, ашигтай бизнесээ гадныханд алдах, улмаар улсыг хохироох явдал нуугдах боллоо” гэсэн шүүмжлэл олонтаа гарч байна. Дэд бүтэц,

7 байгалийн баялгийг боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, тухайлбал, зэс хайлуулах, газрын тос боловсруулах талаар Улсын Их Хурлаас гаргасан шийдвэр ажил хэрэг болохгүй байгаагийн учир шалтгаан юунд оршиж байна вэ? Гагцхүү хариуцсан хүмүүс зүтгэл, чармайлт гаргахын оронд “өөрт ашигтай” талыг урьтал болгодгоос төрийн бодлого, шийдвэр саармагжин замхарч байдаг байна. Үүнийг л эх орон, ард түмнээ бодоогүй ёс зүйгүй үйлдэл гээд байгаа юм. Зүй нь уул уурхайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, орлогыг өөртөө хүртэж суухыг сүйхээчлэн санаачлах ёстой байв. Гуравт. Төрийн албан хаагчдаас иргэдийг чирэгдүүлэх, санал хүсэлтэд хайнга хандах, өнгө мөнгө, тал тохой татах явдал түгээмэл байгаа нь мөн л Улсын Их Хуралд ирүүлсэн иргэдийн санал, хүсэлтээс тодорхой харагдаж байна. Энэ талаар хэвлэл мэдээллээр байнга бичиж сануулж байгаа билээ. Эдгээрийг дурдахдаа би манай оронд бүх зүйл болж бүтэхгүй байгаа мэтээр хэт туйлшруулж ярих нь ч үнэнд нийцэхгүй гэдгийг бас тэмдэглэе. Иргэдийн дүргүйцэл бухимдал, эргэлзээ төрүүлсэн асуудлуудад дүгнэлт хийж, Засгийн газар, агентлагууд, нийслэл, аймгуудын зүгээс зориуд анхаарч, засч залруулах талаар шийдвэртэй ажиллах хэрэгтэй. Энэ хавар бидэнд хийх ажил, шийдвэрлэх асуудал цөөнгүй байна. Чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөлөл, эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2011 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдээлэл зэрэг улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бодлогын нэн чухал асуудлуудыг авч хэлэлцэнэ. Улсын их Хурлын намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлээгүй зарим асуудлыг хаврын чуулганы хэлэлцэх дараалалд орууллаа. Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах болно. Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах боломжгүй, ийнхүү зохион байгуулах нь ач холбогдол багатай гэдгийг сонгогчидтой уулзахдаа Та бид олонтаа сонссон байх аа. Энэ асуудлыг ч хэлэлцэж нэг мөр шийдвэрлэх болно. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.

8 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар нийт 91 хууль, Улсын Их Хурлын 33 тогтоол батлан гаргав. Үүнээс: 1. Бие даасан хууль -16 2. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль - 52 3. Хууль, хуулийн хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль -16 4. Гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль - 7 Улсын Их Хурлын тогтоол – 33 байна. Энэ удаагийн хаврын ээлжит чуулганаар эдийн засаг, нийгмийн чухал суурь харилцаа болсон байгаль орчны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /Шинэчилсэн найруулга/, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Усны тухай /Шинэчилсэн найруулга, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Ойн тухай /Шинэчилсэн найруулга/, Амьтны тухай, Агаарын тухай /Шинэчилсэн найруулга/, Хог хаягдлын тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай зэрэг бие даасан томоохон хуулиудыг шинэчлэн болон шинээр баталснаас гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зарчмын томоохон нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Мөн энэ удаагийн ээлжит чуулганаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Инновацийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай зэрэг эдийн засаг, нийгмийн болон шүүх эрх мэдлийн салбарын харилцааг зохицуулсан бие даасан хуулиудыг шинээр батлан гаргав. Түүнчлэн Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 20142015 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг хуульд заасны дагуу хаврын ээлжит чуулганаар хэлэлцдэг бодлогын асуудлуудыг ч хэлэлцэж, батлан гаргалаа. Мөн 2012 он Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жил учраас Төсвийн тухай хуульд заасныг баримтлан Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар танилцсан болно. Энэ удаагийн ээлжит чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн чухал асуудлын нэг нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд оруулсан өөрчлөлт бөгөөд уг өөрчлөлтөөр энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас газар өмчилж авах хугацааг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгасан юм.

9 Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар байгалийн нөөцөөс амьжиргаа нь шууд хараат байдаг орон нутгийн иргэдийг нэг талаас байгаль орчноо өөрсдөө хамгаалахад чиглүүлэх, нөгөө талаас байгалийн нөөц баялгийн үнэлэмжийг нэмэгдүүлж, тэдгээрийг дундаа зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх эрхийг олгох зорилгоор нутгийн иргэд өөрсдөө сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан нөхөрлөлд түшиглэсэн “хамтын менежмент”-ийн эрх зүйн орчин, түүнчлэн байгаль орчны аудитыг олон улсын туршлагын дагуу нэвтрүүлэх эрх зүйн орчин шинээр бий болж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад байгаль орчны үнэлгээний ангилал, үнэлгээний чанар, ерөнхий шаардлага, үнэлгээнд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, үнэлгээний явцыг олон нийтэд мэдээлэх, стратегийн болон нөлөөллийн үнэлгээний тайланд олон нийтийн санал авах, хэрэгжилтэд хяналт тавих, хянан магадлагаа хийхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд байгалийн нөөцийн эдийн засгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх замаар нөөцийн зүй зохистой ашиглалтын механизм бүрдүүлэх, нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгийн баталгаат эх үүсвэрийг бий болгох зарчмын томоохон өөрчлөлтийг тусгасан байна. Түүнчлэн байгалийн нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг экологи-эдийн засгийн үнэлгээний хувь, хэмжээгээр тооцохоор тусгаж бүх төрлийн нөөцөд жигд үзүүлэлттэй болгосон нь хууль хэрэгжүүлэхэд илүү хялбар ойлгомжтой болсон гэж үзжээ. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь хэмжээг шинэчлэн тогтоолоо. Байгалийн нөөцийн эдийн засгийн үнэлэмж өөрчлөгдөж, ялангуяа үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны төлбөрийн хэмжээ одоо мөрдөгдөж буй хэмжээнээс даруй 5-7 дахин нэмэгдэх боломжтой болно. Үүний зэрэгцээ байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, ялангуяа усыг эргүүлэн ашиглах, ойг цэвэрлэж мод бэлтгэх, ан амьтныг гаршуулан өсгөн үржүүлэх зэрэг үйл ажиллагаанд төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эдийн засгийн хөшүүрэг орсон болно. Хог хаягдлын тухай хуульд олон улсад үр дүнтэй хэрэгжээд байгаа 3R-ын буюу хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах зарчмыг хэрэгжүүлэхээр тусгав. Ингэснээр хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан, зориулалтын цэгт устгуулах зөв хэвшил тогтох, хог хаягдлаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн боломжтой хог

10 хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах замаар байгалийн нөөцийг хэмнэх, эцэслэн устгах хог хаягдлын хэмжээг бууруулах ач холбогдолтой гэж үзлээ. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд хөрсний доройтлын зэрэглэлийг богино хугацаанд мэргэжлийн байгууллага тогтоож, түүнд тохирсон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр хөрсний бохирдол, цөлжилтийн явцыг удаашруулах, бууруулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болж байна. Ази тивийн улс орнуудаас цөлжилт эрчимтэй явагдаж байгаа 5 орны нэгд багтаж байгаа манай улсын хувьд уг хуульд заасны дагуу хөрс хамгаалах болон цөлжилтөөс сэргийлэх олон арга хэмжээг хэрэгжүүлэх болсноороо энэ хууль ач холбогдолтой болж байна. Энэ хууль манай улсад цоо шинээр гарч байгаа хуулиудын нэг юм. Ойн тухай хууль: Энэ удаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ойн тухай, Ой, хээрийн түймрээс хамгаалах тухай хуулиудыг нэгтгэн нэг хууль болгож баталлаа. Уг хуулиар ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлын эрх зүйн орчин боловсронгуй болж, улмаар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймрийг унтраах цогц ажиллагааны уялдаа холбоо сайжирч, үр өгөөж, чанар нь дээшилнэ гэж үзлээ. Агаарын тухай хууль: Өмнө нь 2011 оны 02 дугаар сарын 10-ний өдөр баталсан Агаарын тухай хууль болон Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиар агаартай холбогдсон харилцааг зохицуулж байсан бөгөөд энэ нь хуулийн давхардал үүсгэж байсан юм. Иймээс энэ хоёр хуулийг нэгтгэн агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, бохирдлыг бууруулах, талаар нэгдсэн бодлого, ойлголт, зохицуулалт бүхий нэг хууль болголоо. Агаарын тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар агаарын бохирдлыг бууруулахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлж, урамшуулах, төрөөс болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, агаарын бохирдлын хэмжээг богино хугацаанд бууруулахад чухал ач холбогдолтой болно гэж үзлээ. Усны тухай хуулиар усны хязгаарлагдмал нөөцийг хэмнэлттэй ашиглах зарчмыг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгжид олгох заалтыг тодорхой болгох, ус ашиглахад тавигдах шаардлагыг чангатгах, усны ашиглах боломжит нөөцийг тооцсоны үндсэн дээр усыг ашиглах, усны зохистой хэрэглээг тогтоох, ус бохирдуулсан болон хомсдуулсанд төлбөр төлөх зарчим бий болгох зэргээр усны асуудалтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох чиглэлээр зарчмын томоохон өөрчлөлт орж байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар ус ашиглагч буюу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, уг

11 төлбөрийг тооцох үзүүлэлт, төлбөрийн хэмжээ, төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх нөхцөл, төлбөрийг төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Амьтны тухай хуулиар амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна. Нэн ховор, ховор амьтныг хамгаалах, амьтныг сэргээн нутагшуулах, агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа, түүнийг барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэл, амьтны гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглох заалтуудыг нарийвчлан тусгасан болно. Мөн амьтан өмчлөх, эзэмших, ашиглах хэлбэр, амьтны судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглах, амьтны амьдрах үйл явцын хэрэгтэй чанарыг ашиглах, амьтны мэдээллийн сан, амьтан ашигласны төлбөр, амьтны тоо толгойг зохицуулах, амьтныг гадааад улсад гаргах, гадаад улсаас оруулж ирэх, амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчил илрүүлсэн, мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг чухал шаардлагатай харилцааг зохицуулж хуульчилсан болно. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийг тооцон гаргахад нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7,473.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,860.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 387.4 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ний 2.0 хувьтай тэнцэхээр байна. Эдийн засгийн хурдацтай өсөлт өнгөрсөн онд 17 хувь болсон бол ирэх жил 19 хувьд хүрэхээр болж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүдэд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхээр, тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрснээс шингэн түлш гаргах хэд хэдэн төслийн барилгын ажлыг 2013 онд эхлүүлэх, мах, сүүний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангах, төсвийн болон төсвийн бус эх үүсвэрээр дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэх, түүнчлэн эдийн засгийн хурдацтай өсөлтийн үр шимийг иргэн бүрт хүргэх, хүртээмжтэй өсөлтийг хангах бодлогын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварыг бууруулах, олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасныг Улсын Их Хурал хэлэлцэн баталлаа. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах

12 тухай хуулийг батлав. Энэ хууль гадаадын хөрөнгө оруулагчдад ямар нэгэн хязгаарлалт шууд тогтоохгүй бөгөөд харин гадаад улсын төр, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх тохиолдолд болон гадаадын хөрөнгө оруулагчид нь эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн гурван салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл эрхэлж байгаа компанийн хувьцааг эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Энэ хуульд заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгнөөс давсан тохиолдолд эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах үед уг асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх, бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэж байхаар болж байна. Энэ хууль манай улсад цоо шинээр гарч байгаа хуулиудын нэг болж байна. Инновацийн тухай хууль батлагдсанаар шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргахад чиглэгдсэн цоо шинэ эрх зүйн орчин бүрдэх бөгөөд хууль хэрэгжсэнээр шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн салбарыг харилцан уялдаатай хөгжүүлэх, инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн олон эх үүсвэрийг шинээр бий болгох, хуримтлагдсан оюуны мэдлэг, технологийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулдаг технологи, инновацийн гарааны компаниудыг олноор төрүүлэх, шинээр бий болсон орлогоос эрдэм шинжилгээний ажилд эргэн хөрөнгө оруулалт хийх зэрэг олон шинэ боломжууд бүрдэх юм. Энэ хууль манай улсад цоо шинээр гарч байгаа хуулиудын нэг болж байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргаснаар Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд иргэдийн зүгээс тавих хяналтыг сайжруулах зорилгоор эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцох, ингэхдээ тухайн шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэд хуульд заасан журмын дагуу иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох зэргээр шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Шүүхийн захиргааны тухай бие даасан хуулийг шинээр батлан гаргалаа. Шүүхийн ерөнхий зөвлөл буюу шүүхийн захиргааны байгууллага нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийг хуульчдаас шилж сонгох, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, шүүхийн бүтэц, зохион байгуулалтыг

13 боловсронгуй болгох, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн байршлыг тогтоож, шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг боловсруулах, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг гаргах, шүүхийн Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангах, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах зэрэг үндсэн чиг үүрэгтэй байхаар хуульчиллаа. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд эвлэрүүлэн зуучлалын хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёо, эвлэрүүлэн зуучлалын зорилго, зарчим, маргаан шийдвэрлэх харьяалал, эвлэрүүлэн зуучлагчид тавигдах шаардлага, эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, түүний эрх үүрэг, эвлэрүүлэн зуучлалд оролцогчид, тэдгээрийн эрх үүрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, нөхцөл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа, эвлэрүүлэн зуучлал дуусгавар болох үндэслэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамж, зардал, хөлс, зарим төрлийн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг тусгасан байна. Энэ хууль манай улсад цоо шинээр гарч байгаа хуулиудын нэг болж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн онцлог нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тогтолцоог Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоотой адил сонгуулийн холимог тогтолцоотой байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 төлөөлөгчийн 30 нь тойргоос, 15 нь нам, эвслийн жагсаалтаас сонгогдох болно. Бие даан нэр дэвшигч тойрогт нэр дэвших боломжтой. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийн санал авах өдөр нь Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр буюу 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болно. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар орон нутгийн буюу аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийг сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ням гаригт явуулахаар болж байна. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар боловсролын мэргэжлийн байгууллагын бүтэц, эрх үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, боловсролын судалгаа, шинжилгээ, сургалтын мэргэжлийн үйлчилгээ, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг үндэсний нэгдмэл бодлогын хүрээнд байнга, тасралтгүй хэрэгжүүлдэг тогтолцоо бүрдэж, боловсролын чанарын баталгааг хангах, боловсролын нийгэм, эдийн засаг, санхүүжилтийн үр өгөөжийг дээшлүүлэх, олон улсын түвшинд чанар нь баталгаажсан, өрсөлдөх чадвар бүхий боловсролын үйлчилгээг бий болгох эрх зүйн таатай орчин бий болголоо. Ерөнхий боловсролын сургалтын бүтцийг 5+4+3 гэсэн бүтэцтэй болгож, бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жил эзэмшүүлэх болно. Мөн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сургуулийн багш,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw