13 боловсронгуй болгох, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн байршлыг тогтоож, шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг боловсруулах, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг гаргах, шүүхийн Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангах, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах зэрэг үндсэн чиг үүрэгтэй байхаар хуульчиллаа. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд эвлэрүүлэн зуучлалын хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёо, эвлэрүүлэн зуучлалын зорилго, зарчим, маргаан шийдвэрлэх харьяалал, эвлэрүүлэн зуучлагчид тавигдах шаардлага, эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, түүний эрх үүрэг, эвлэрүүлэн зуучлалд оролцогчид, тэдгээрийн эрх үүрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, нөхцөл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа, эвлэрүүлэн зуучлал дуусгавар болох үндэслэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамж, зардал, хөлс, зарим төрлийн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг тусгасан байна. Энэ хууль манай улсад цоо шинээр гарч байгаа хуулиудын нэг болж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн онцлог нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тогтолцоог Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоотой адил сонгуулийн холимог тогтолцоотой байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 төлөөлөгчийн 30 нь тойргоос, 15 нь нам, эвслийн жагсаалтаас сонгогдох болно. Бие даан нэр дэвшигч тойрогт нэр дэвших боломжтой. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийн санал авах өдөр нь Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр буюу 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болно. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар орон нутгийн буюу аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийг сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ням гаригт явуулахаар болж байна. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар боловсролын мэргэжлийн байгууллагын бүтэц, эрх үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, боловсролын судалгаа, шинжилгээ, сургалтын мэргэжлийн үйлчилгээ, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг үндэсний нэгдмэл бодлогын хүрээнд байнга, тасралтгүй хэрэгжүүлдэг тогтолцоо бүрдэж, боловсролын чанарын баталгааг хангах, боловсролын нийгэм, эдийн засаг, санхүүжилтийн үр өгөөжийг дээшлүүлэх, олон улсын түвшинд чанар нь баталгаажсан, өрсөлдөх чадвар бүхий боловсролын үйлчилгээг бий болгох эрх зүйн таатай орчин бий болголоо. Ерөнхий боловсролын сургалтын бүтцийг 5+4+3 гэсэн бүтэцтэй болгож, бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жил эзэмшүүлэх болно. Мөн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сургуулийн багш,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw