Чуулганы танилцуулга

18 өргөн мэдүүлсэнийг Улсын Их Хурал 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалтыг зохицуулах, тэдгээрт зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилго оршиж байгаа юм. Энэ хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчдад ямар нэгэн хязгаарлалт шууд тогтоохгүй бөгөөд харин гадаад улсын төр, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх тохиолдолд болон гадаадын хөрөнгө оруулагчид нь эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн гурван салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл эрхэлж байгаа компанийн хувьцааг эзэмших тохиолдолд уг салбар нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий салбар учраас Засгийн газраас тус тус зөвшөөрөл авч байх зохицуулалт хийгдлээ. Мөн энэ хуульд заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгнөөс давсан тохиолдолд эзэмших хувь хэмжээ нь 49 хувиас илүү гарах үед тухайн асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэж байхаар хуульчлагдсан. Манай улс эхний ээлжинд эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбараа үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдол бүхий салбар гэж тодорхойлж байгаа бөгөөд цаашид шаардлагатай гэж үзсэн салбарыг стратегийн ач холбогдолтой салбарт хамааруулах асуудлыг тухай бүр нь Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхаар болсон. Мөн гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн энэ хуульд хамаарах хэлцэлтэй холбоотойгоор нөгөө талд шилжүүлсэн төлбөрөөсөө Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу албан татвар суутгаж, Монгол Улсын төсөвт шилжүүлж байх, стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нь аливаа бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авахдаа Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжид давуу эрх олгох бөгөөд ийнхүү давуу эрх олгох журмыг Засгийн газар батлахаар тусгасан. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw