110 Гол нэр төрлийн эрдэс баялагт 2013 оны хувьд төсвийн нийт орлогын 6 хувийг бүрдүүлэх зэсийн баяжмал, 11 хувийг бүрдүүлэх нүүрс тус тус орж байна. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлийн төсөлд тусгагдсан тэнцвэржүүлэлтийн үнэ зэсийн хувьд 2013 онд 1 тонн нь 6.643.0 ам.доллар, 2015 онд 7.081.0 ам. доллар, боловсруулсан нүүрсний хувьд 2013 онд 1 тонн нь 124.0 ам. доллар, 2014 онд 134.0 ам. доллар, 2015 онд 139.0 ам. доллар, коксжих нүүрсний хувьд 2013 онд 1 тонн нь 102.0 ам. доллар, 2014 онд 108.0 ам. доллар, 2015 онд 116.0 ам. доллар байхаар тус тус тооцлоо. Дэлхийн зах зээл дээр цэвэр зэсний үнэ 1 тонн нь 2013 онд 8.609.0 ам. доллар, 2014 онд 8.048.0 ам. доллар, 2015 онд 7.830.0 ам. доллар, боловсруулсан нүүрсний үнэ 2013-2015 онуудад 176.0 ам. доллар байх хандлагатай байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын санд 2013 онд нийт 333.9 тэрбум төгрөг, үүнээс зэсээс 109.6 тэрбум төгрөг, нүүрснээс 224.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр, 2014 онд нийт 254.8 тэрбум төгрөг, 2015 онд нийт 271.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тус тус тооцлоо. Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн урсгал зардлын суурь түвшинг тооцохдоо 2012 оны тодотгосон төсвийн урсгал зардлаас 2012 онд хэрэгжиж дуусах хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулж, шинээр нэмэгдэх арга хэмжээний зардлуудыг нэмж, бараа үйлчилгээний үнийн өсөлтийг тусгаж тооцоолсон болно. Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлыг ирэх 2013 онд ДНБ-ний 17.3 хувь буюу 3,297.8 тэрбум төгрөг байхаар төлөвлөснөөс 2,554.6 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрээр санхүүжих хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмжийн зардалд, 671.5 тэрбум төгрөгийг гадаадын зээлээс санхүүжих хөрөнгийн зардалд, 71.7 тэрбум төгрөгийг хөрөнгийн бусад зардалд тус тус зарцуулахаар тооцож байна. Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмжийн зардлыг эх үүсвэрээр нь авч үзвэл улсын төсвөөс 2,204.4 тэрбум, Нийгмийн даатгалын сангаас 5.5 тэрбум, орон нутгийн төсвөөс 344.7 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна. Ирэх 2013 оны нийт хөрөнгө оруулалтын 54.8 хувийг эрчим хүч, дулаан, авто зам зэрэг дэд бүтцийн, 23.6 хувийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, 4.9 хувийг хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, байгаль орчны салбарт, 5.1 хувийг батлан хамгаалах, хил хамгаалал, нийгмийн хэв журам сахиулах, хууль, эрх зүйн салбарын хөрөнгийн зардлыг санхүүжүүлэхээр тус тус тооцжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw