Чуулганы танилцуулга

132 Нийслэлийн сонгуулийн хороо нийслэлийн тойргийн хороодоос ирүүлсэн нам, эвсэлд өгсөн сонгогчдын саналын тоог үндэслэн сонгуулийн дүнг нийслэлийн хэмжээгээр нэгтгэн гаргаж, нам, эвсэлд суудал хуваарилна. Сонгуульд оролцсон нам, эвслийн авсан санал нь бүх нам, эвслийн авсан нийт саналын 5-аас доошгүй хувийн босгыг давсан бол уг босгыг даваагүй нам, эвслийн саналын хувийг тэнцүү хэмжээгээр давсан нам, эвсэлд нэмж уг саналын хувиудын нийлбэрийг 15-д хувааж нэг суудалд ногдох хувийг тооцож гаргах бөгөөд нам, эвслийн саналын хувийг нэг суудалд ногдох хувьд хувааж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн 15 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилахаар хуульчилсан. Арваас арван хоёрдугаар бүлэгт Хэсэгт явуулсан санал хураалт, сонгуулийг хүчингүйд тооцох, дахин санал хураах, дахин сонгууль явуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нөхөх болон нөхөн сонгох, сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх, хуулийн хүчин төгөлдөр болох хугацаатай холбогдсон асуудлыг зохицуулсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль нь дээрх онцлог зохицуулалтаас гадна Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаа, зохион байгуулалттай нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт руу эшлэл авах хэлбэрээр зохицуулсан болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Ш.Хишигсүрэн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw