94 холбогдолтой болно. Үр дүнд нь нутаг дэвсгэрийнхээ байгалийн нөөц баялаг зүй бус халдлагад өртөж байгаад төдийлөн анхаардаггүй, нөөц баялгаа хамгаалах төрийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтээ идэвхгүй ханддаг зуршил арилж, байгаль орчны засаглал сайжрах эрх зүйн үндэс бүрдэнэ. 3/Байгалийн бохирдлыг бууруулах, аюултай бодис, хортой бохирдлын хуримтлал үүсэхээс урьдчилан сэргийлж, байгаль орчинд учруулсан хохирлыг арилгах эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд хүний эрүүл мэнд, байгаль орчныг хохирлоос хамгаалах, хохирлоос үүдэн гарах сөрөг нөлөөлөл даамжирах нөхцлийг бууруулах, таслан зогсоох тогтолцоо бий болох ач холбогдолтой. Байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчин улам тодорхой болж, улмаар байгаль хамгаалах үйл хэрэгт тухайн орон нутгийн байгууллага, иргэдийн оролцоо, идэвх сонирхол сайжрах ба иргэд оршин суугаа нутгийнхаа байгалийн баялгийг зохистой ашиглаж хамгаалахтай холбогдсон иргэний эрх, үүргийг тодорхой болгож, байгаль орчныг ард иргэд өөрсдөө хамгаалах механизмыг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох зорилтод хүрэх нэг томоохон алхам боллоо гэж үзэж байна. Эрх зүй хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Б.Балган
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw