34 Сонгуулийн автомат санал авах, тооллогын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах ажлыг зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 2008-2012 оны бүрэн эрхийн хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хорооноос хийсэн ажлын тайлан, Байнгын хорооноос Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан хэлэлцүүлэг, семинарын нэгтгэсэн “Сонгууль, түүнийг тойрсон асуудлууд” товхимол, “Улс төрийн намын санхүүжилт ба намын хөгжлийн хандлага” судалгааны тайланг тус тус бэлтгэн хэвлүүллээ. Тав.Төсвийн байнгын хороо Төсвийн байнгын хороо 6 удаа 57.1 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж 29 асуудал /давхардсан тоогоор/ хэлэлцсэнээс 26 хууль, бусад шийдвэрийн төсөл 2-ыг хэлэлцсэн байна. Дээр дурдсан хууль, бусад шийдвэрийн төслүүдэд нийт 8 санал, дүгнэлт, 2 танилцуулга, 3 саналын томъёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд холбогдох хууль, бусад шийдвэрийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулсан 1 тогтоол гаргасан байна. Байнгын хорооноос тайлангийн хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сонгогчдоос 12 албан бичиг хүлээн авч хугацаанд нь хариу өгсөн байна. Байнгын хорооноос 9 албан бичиг явуулжээ. 1.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд тайлангийн хугацаанд бие даасан хуулийн төсөл 2, нэмэлт өөрчлөлт оруулсан хуул ийн төсөл 23-ийг хэлэлцүүлэн, батлууллаа. Үүнээс нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл 12, шинэчлэн найруулсан хуулийн төсөл 1-ийг хэлэлцүүлгийн шатанд үлдсэн байгаа. Эдгээрийн талаар товчлон дурдвал: 1.Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар: Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw