Чуулганы танилцуулга

9 Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар байгалийн нөөцөөс амьжиргаа нь шууд хараат байдаг орон нутгийн иргэдийг нэг талаас байгаль орчноо өөрсдөө хамгаалахад чиглүүлэх, нөгөө талаас байгалийн нөөц баялгийн үнэлэмжийг нэмэгдүүлж, тэдгээрийг дундаа зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх эрхийг олгох зорилгоор нутгийн иргэд өөрсдөө сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан нөхөрлөлд түшиглэсэн “хамтын менежмент”-ийн эрх зүйн орчин, түүнчлэн байгаль орчны аудитыг олон улсын туршлагын дагуу нэвтрүүлэх эрх зүйн орчин шинээр бий болж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад байгаль орчны үнэлгээний ангилал, үнэлгээний чанар, ерөнхий шаардлага, үнэлгээнд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, үнэлгээний явцыг олон нийтэд мэдээлэх, стратегийн болон нөлөөллийн үнэлгээний тайланд олон нийтийн санал авах, хэрэгжилтэд хяналт тавих, хянан магадлагаа хийхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд байгалийн нөөцийн эдийн засгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх замаар нөөцийн зүй зохистой ашиглалтын механизм бүрдүүлэх, нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгийн баталгаат эх үүсвэрийг бий болгох зарчмын томоохон өөрчлөлтийг тусгасан байна. Түүнчлэн байгалийн нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг экологи-эдийн засгийн үнэлгээний хувь, хэмжээгээр тооцохоор тусгаж бүх төрлийн нөөцөд жигд үзүүлэлттэй болгосон нь хууль хэрэгжүүлэхэд илүү хялбар ойлгомжтой болсон гэж үзжээ. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь хэмжээг шинэчлэн тогтоолоо. Байгалийн нөөцийн эдийн засгийн үнэлэмж өөрчлөгдөж, ялангуяа үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны төлбөрийн хэмжээ одоо мөрдөгдөж буй хэмжээнээс даруй 5-7 дахин нэмэгдэх боломжтой болно. Үүний зэрэгцээ байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, ялангуяа усыг эргүүлэн ашиглах, ойг цэвэрлэж мод бэлтгэх, ан амьтныг гаршуулан өсгөн үржүүлэх зэрэг үйл ажиллагаанд төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эдийн засгийн хөшүүрэг орсон болно. Хог хаягдлын тухай хуульд олон улсад үр дүнтэй хэрэгжээд байгаа 3R-ын буюу хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах зарчмыг хэрэгжүүлэхээр тусгав. Ингэснээр хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан, зориулалтын цэгт устгуулах зөв хэвшил тогтох, хог хаягдлаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн боломжтой хог

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw