Чуулганы танилцуулга

108 3/онцлог зохицуулалт шаардлагатай төрийн захиргааны төв байгууллагуудын бүрэн эрхийг хуульд тусгаж өгснөөр харьяа салбар анги, нэгж, байгууллагын хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бий болгож өгсөн. Тухайлбал: барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, тээвэрлэх, устгахтай холбоотой үйл ажиллагааг барилга хот байгуулалтын яам журамлан зохицуулахаар хуульд тусгасан. 4/ “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг энэхүү хуульд тусгасан нь хог хаягдлыг шинж чанар, тоо хэмжээ, устгах арга технологиос нь хамааруулан ялгавартай төлбөр тогтоон, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг санхүүжүүлэх бололцоотой болох юм. Энэ хууль батлагдсантай холбоотойгоор Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хог хаягдлын үйлчилгээний хураамжийг “татварын” нэг төрөл гэж үзэхээр боллоо. 5/хог хаягдлыг дахин боловсруулж, эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлсэн, хог хаягдлын үүсэлтийг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг тогтоосон журмын дагуу идэвхитэй хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг нийтэд суртачлан таниулах, урамшуулах зохицуулалтыг хуульд тусгалаа. 6/хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулдаг хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог чангатгасан. Тухайлбал хог хаягдал ил задгай шатаасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх, аж ахуйн нэгжийг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээний төгрөгөөр торгохоор, хог хаягдлаа зориулалтын бус газар хаясан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх, аж ахуйн нэгжийг 3-4 дахин нэмэгдүүлсэн хэмжээний төгрөгөөр торгохоор хуульд тусгалаа. Энэ хууль батлагдснаар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан, зориулалтын цэгт устгуулах зөв хэвшил тогтож, хог хаягдлаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн боломжтой хог хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах замаар байгалийн нөөцийг хэмнэх, эцэслэн устгах хог хаягдлын хэмжээг бууруулах ач холбогдолтой юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw