Чуулганы танилцуулга

131 2/тойрогт нэр дэвшигч бүр сонгуулийн зардлын данстай байх бөгөөд тойрогт нэр дэвшигчээс бусад нэр дэвшигч нь сонгуулийн зардлын нэг данстай байна. Тойрогт нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигч тус бүр дээр, харин бие даан нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн зардлын дансыг тойргийн хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор, тойрогт нэр дэвшигчдээс бусад нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын нэг дансыг тухайн нам, эвсэл нь нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор тус тус банкинд нээлгэж, энэ тухайгаа нийслэлийн сонгуулийн хороо болон орон нутгийн төрийн аудитын байгууллагад бичгээр мэдэгдэж, нийтэд зарлахаар хуульчилсан; 3/Сонгуулийн хандивын дээд хэмжээг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйлд эшлэл хийж зохицуулснаар хувь хүнээс нэг сая төгрөг, хуулийн этгээдээс гурван сая төгрөг байна. Ес.“Санал авах, сонгуулийн дүн гаргах, Хурлын төлөөлөгчийг бүртгэх” гэсэн есдүгээр бүлэгт санал авах газар, хугацаа, саналын хуудас, санал авах ажиллагаа, сонгуулийн ажиглагч, сонгогч саналаа өгөх, санал тоолох, санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох, тойрогт сонгуулийн дүн гаргах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогчийг бүртгэх, сонгуулийн нэгдсэн дүн гаргах, суудал хуваарилах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар сонгогчдын саналыг 07.00 цагаас 20.00 цаг хүртэл авах бөгөөд хэсэгт санал тоолох ажиллагаа 20.00 цагт эхлэх ба санал тоолох ажиллагааг ил тод, нээлттэй явуулахаар хуульчилсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналын хуудас нь Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудасны ард тойрогт нэр дэвшигчдийн нэрийг болон нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэгтэй байхаар тусгасан бөгөөд сонгогч саналын хуудасны тойрогт нэр дэвшигчийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн өмнөх дугаарыг, саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эвслийн нэрийн өмнөх дугаарыг холбогдох журмын дагуу тэмдэглэнэ. Нийслэлийн тойргийн хороо тухайн тойрогт нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь дараалалд оруулан “А” жагсаалт”-ыг гаргах бөгөөд хамгийн олон сонгогчдын санал авсан, мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр шууд сонгогдсонд тооцно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw