Чуулганы танилцуулга

124 ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Нийгмийн хөгжлийн дагуу нийгмийн харилцаа, түүнийг зохицуулж буй хууль тогтоомж ч мөн адил хөгжиж, боловсронгуй болж байдаг. Энэхүү эрх зүйн шинэ харилцаа, эрх зүйн шинэ үзэгдлийн нэг жишээ бол “иргэний эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” бөгөөд энэхүү ажиллагааг хуульчлах зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Шүүхийн багц хуулийн хүрээнд 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл, Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль нь 6 бүлэг, 35 зүйлтэй бөгөөд хуульд эвлэрүүлэн зуучлалын хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёо, эвлэрүүлэн зуучлалын зорилго, зарчим, маргаан шийдвэрлэх харьяалал, эвлэрүүлэн зуучлагчид тавигдах шаардлага, эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, түүний эрх үүрэг, эвлэрүүлэн зуучлалд оролцогчид, тэдгээрийн эрх үүрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, нөхцөл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа, эвлэрүүлэн зуучлал дуусгавар болох үндэслэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамж, зардал, хөлс, зарим төрлийн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг тусгасан байна. Эвлэрүүлэн зуучлалыг иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны хүрээнд талууд шүүхэд хандахаас өмнө, эсхүл иргэний хэрэг үүсгэсний дараа шүүхийн аль ч шатанд хэрэглэж болно. Талууд эвлэрүүлэн зуучлалыг сонгосон, уг ажиллагаанд оролцсон байдал нь шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, уг хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл болно. Талууд эвлэрүүлэн зуучлагчид хандсан, шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигчид өөрсдөө эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр тохиролцсон, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрснөөр уг ажиллагаа эхэлнэ. Анхан шатны шүүх, түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагад эвлэрүүлэн зуучлагч ажиллах бөгөөд зуучлагч нь эрх зүйн бүрэн чадамжтай, дээд боловсролтой, зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw