Чуулганы танилцуулга

66 18. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 оны 4 дүгээр сарын 3наас 6-ны өдрүүдэд Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл орж айлчлав. 19. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь 2012 оны 4 дүгээр сарын 1-нээс 6ны өдрүүдэд ИБУИНВУ, Франц Улсын нийгмийн даатгалын болон хадгаламжийн даатгалын тогтолцоог судлав. 20. Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяр 2012 оны 4 дүгээр сарын 5-наас 10ны өдрүүдэд БНХАУ, Хонгконгын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль, түүний хэрэгжилтийн талаар туршлага судлав. 21. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан 2012 оны 4 дүгээр сарын 9-нөөс 16ны өдрүүдэд Солонгос Улсын төсвийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр гарсан хууль эрх зүйн актыг судлав. 22. Улсын Их Хурлын гишүүн С.Оюун 2012 оны 4 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Япон Улсын оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд төрөөс үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээ болон хууль эрх зүйн зохицуулалтын талаар туршлага судлав. 23. Улсын Их Хурлын гишүүн З.Алтай, Ц.Сэдванчиг нар 2012 оны 4 дүгээр сарын 13-наас 20-ны өдрүүдэд Сингапур Улсын мэргэжлийн боловсролын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааг судлав. 24. Улсын Их Хурлын гишүүн Э.Мөнх-Очир 2012 оны 4 дүгээр сарын 16-наас 21-ний өдрүүдэд ИБУИНВУ-ын Лондон хотноо зохиогдсон Олон улсын Буудлагын спортын холбооны ерөнхий ассамблейн хуралд оролцов. 25. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2012 оны 5 дугаар сарын 1-нээс 7ны өдрүүдэд ИБУИНВУ-д Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд авах арга хэмжээг боловсруулах судалгааны ажилтай холбогдуулан орон нутгийн хуульчдын холбооны үйл ажиллагаатай танилцлаа. 26. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дах Монгол Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид Унгар Улсад 2012 оны 5 дугаар сарын 6-наас 11-ний өдрүүдэд айлчлав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дах Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Р.Буд, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нар орж айлчлав.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw