Чуулганы танилцуулга

64 ТАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА 5.1.Гадаадад 1. Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр Япон, БНСУ-д 2012 оны 2 дугаар сарын 19-нөөс 27-ны өдрүүдэд “Нүүрс, ус төрөгчийн тухай хууль” болон “Хууль Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийн талаар туршлага судлав. 2. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дах Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар Испани, Франц Улсад 2012 оны 1 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Усны газрын хэрэгжүүлж буй усны нөөцийн нэгдсэн менежментийг Монгол Улсад хэрэгжүүлэх төслийн шугамаар туршлага судлах, танилцах аялалд оролцов. 3. Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяр 2012 оны 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 10-ны өдрүүдэд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан Малайз Улсад туршлага судлав. 4. Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай 2012 оны 3 дугаар сарын 7-ноос 20ны өдрүүдэд ОХУ, Солонгос, Хонгконг, Сингапур Улсад хууль тогтоомж, эрх зүйн орчинг судлав. 5. Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд 2012 оны 3 дугаар сарын 13-наас 18ны өдрүүдэд Солонгос, Тайландын Вант Улсад хууль тогтоомж, хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан туршлага судлав. 6. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба 2012 оны 3 дугаар сарын 4-нөөс 9ний өдрүүдэд Солонгос Улсад газрын харилцааны талаарх хууль эрх зүйн орчинтой танилцаж, туршлага судлав. 7. Улсын Их Хурлын гишүүн З.Алтай, Д.Тэрбишдагва нар Япон Улсад хоёр орны парламентын бүлгүүдийн хооронд 2007 оноос эхлэн хэрэгжиж ирсэн “харилцан туршлага солилцох, улс төрийн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх” төслийн хүрээнд 2012 оны 3 дугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд айлчлав. 8. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2012 оны 3 дугаар сарын 10наас 15-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Д.Дамба-Очир, З.Энхболд нар орж айлчлав.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw