59 ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ YЙЛ АЖИЛЛАГАА 4.1. Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хугацаанд чуулган, байнгын хороодоор хэлэлцсэн хууль, тогтоолын төсөл болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар бодитой мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс “Нээлттэй парламент” буюу open.parliament.mn, parliament.mn цахим хуудас болон өдөр тутмын болон 7 хоног тутмын 33 сонин, МҮОНТ-ийн “ММ” агентлагаас гадна 32 телевиз, 3 радио, 16 цахим сайт, бусад мэдээллийн 8 агентлагаар шуурхай дамжуулан ажиллалаа. 2012 оны дөрөвдүгээр сарын 5-наас тавдугаар сарын 23-ны өдрүүдэд хуралдсан хаврын ээлжит чуулганы хугацаанд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс нэгдсэн чуулганы хуралдааны талаар 25, байнгын хороодын хуралдааны болоод үйл ажиллагааны талаар 40 шахам, цаг үеийн асуудлаар 30 гаруй мэдээ, мэдээлэл бэлтгэж хэлтсийн болон parliament.mn цахим хуудсанд байршуулж, өдөр тутмын сонин, радио, телевизээр дамжуулан олон нийтэд сурталчлав. Оpen.parliament.mn цахим хуудсанд тавдугаар сарын 23-ны байдлаар нийт 177213 иргэн хандан мэдээ, мэдээлэл авсан байна. Хаврын чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомж, бусад шийдвэр, цаг үеийн асуудлаар Улсын Их Хурал дах намын бүлгүүд, Улсын Их Хурлын гишүүдийн хийсэн 25 удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Тухайлбал, “Саусгоби сандс” компанийн асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг нар, Боловсролын тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, П.Алтангэрэл нар, Жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын гишүүд, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд, Чингэлтэй уулыг дархан цаазтай болгосон талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Инновацийн тухай хууль, Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Донорын тухай хууль батлагдсантай холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан нарын гишүүдийн хийсэн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг оролцуулан сурталчлах ажлыг зохион байгууллаа. Хаврын чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээ, мэдээллийг тухай бүрт нь дүүргүүд, аймаг, орон нутагт ажилладаг Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвүүдэд электрон хэлбэрээр хүргэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын цаг үеийн мэдээ, мэдээлэл бүхий 10 гаруй төрлийн ном товхимлыг 21 аймаг, 9 дүүрэг дэх Улсын Их Хурлын үйл
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw