Чуулганы танилцуулга

155 хэн нэг этгээд өөртөө ашигтайгаар өөрчлөх хууль бус оролдлого гаргуулахгүй байх ёстой. Нэр дэвшигч болон нэр дэвшүүлэгч намууд хэн боловч сонгогчдыг эд бараа, мөнгө төгрөг, бэлэг сэлт, үндэслэлгүй хоосон амлалтаар өөртөө татах боломжгүйг Улсын Их Хурлын сонгуулийн хуулиас тодорхой харж болно. Иргэний нийгмийн байгууллагууд сонгуульд хяналт шинжилгээ хийх, сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, тэдний эрхээ хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэн оролцох хуулийн эрхээр хангагдсан нь сонгуулийг урьд урьдынхаас амжилттай явуулах бас нэг үндэс гэж үзэж байна. Найм. Монгол улс 13 оронтой дипломат харилцаа шинээр тогтоосноор дэлхийн 163 улстай дипломат харилцаатай боллоо. Их хөршүүдээс гадна олон оронтой түншлэлийн харилцаа тогтоосон. Монголын ардчиллыг дэмжиж, манай орны хөгжил дэвшилд тусласан улс орнууд болон олон улсын байгууллага, мэргэжилтнүүдэд Улсын Их Хурал талархаж байна. Гадаад ертөнцөд сонгуультай холбон цуурхаж байгаа мэдээллийг өдөр тутмын зарим хэвлэл болон интернэтийн сайтуудаас бид харж байна. Тэнд Улсын Их Хурлын сонгуулийг “будлиантай болно”, “улс төрийн тогтворгүй байдал монголд үүснэ” гэсэн билэггүй мэдээлэл цөөнгүй гарах болсонд харамсаж байна. Алив улс орны дотоодын ялих ялихгүй зөрчлийг ашиглан ялангуяа сонгуулийн үед тэр орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь нэн зохисгүй зүйл ээ. Энэ цаг үед монгол хүн бүр эв эеийг хичээж, улс орон, үндэснийхээ эрх ашгийг дээдлэн нэгдмэл байдлыг хангахын төлөө чармайх хэрэгтэй. Хүчээ нэгтгэвэл бид бэрхшээлтэй бүхнийг давж чадна. 6 дугаар сарын 28-ны ажлын өдрийг амралтын өдөр болгон иргэд сонгуульд оролцох эрхээ эдлэх боломжоор хангаж байна. Сонгуульд иргэн бүрийн оролцоо санаачлага нэн чухал. Сонгогчдын шийдвэр мэргэн болно гэдэгт итгэж байна. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын энэ удаагийн хаврын чуулган төлөвлөсөн бүх асуудлаа шийдвэрлэлээд байна. Сонгуулийг товлон зарлаж, нэр дэвшихтэй холбоотойгоор Улсын Их Хурлын хаврын чуулганыг түр завсарлуулахаар шийдвэр гаргаж байгаагаа гишүүддээ мэдэгдэе. Та нарынхаа сонгуулийн ажилд амжилт хүсье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw