Чуулганы танилцуулга

104 Ойн тухай /шинэчилсэн найруулга/ хууль батлагдсанаар дараах ач холбогдолтой юм. 1/ойн талаар төрөөс баримтлах шинэчилсэн бодлого хуульд тусгагдан ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлын эрх зүйн орчин боловсронгуй болж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, унтраах цогц ажиллагааны уялдаа холбоо сайжирч, үр өгөөж, чанар дээшилнэ. Түүнчлэн урьд өмнө 2 тусдаа хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, улмаар хууль тогтоомжийн чанар, үр нөлөө сайжирч, Ойн тухай хуулийг практикт хэрэглэхэд хялбар болох юм. 2/ойг хамгаалах, ойн баялгийг зохистой ашиглах, ой хээрийг түймрээс хамгаалах талаар төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллага, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага дээшилж, хяналт сайжирна. 3/улсын хэмжээнд ой бүхий сум, дүүргийн ойн ангийг байгуулж, түүний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. 4/ойн санг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж, хамгаалалтыг сайжруулснаар улсын хэмжээнд гардаг ой, хээрийн түймрээс байгалийн экосистемд учрах экологийн болон эд материалын асар их хор хөнөөл, хохирол буурах болно. Өөрийн хариуцлагагүй, болгоомжгүй үйлдлээс ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага учруулсан шууд хохирлоо нөхөн төлөх эрх зүйн орчин бүрдлээ. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Я.Хишигт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw