113 “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2013 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дах заалт, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дах хэсэгт тус тус заасныг үндэслэн Улсын Их Хурал төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг баталдаг. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувийн саналаар баталсан болно. Засгийн газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, салбаруудын хөгжлийн хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгүүд, яамд, агентлагуудаас ирүүлсэн саналд үндэслэн, 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй нягт уялдуулан боловсруулжээ. 2013 оны Үндсэн чиглэлд Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүдэд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхээр, тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрснээс шингэн түлш гаргах хэд хэдэн төслийн барилгын ажлыг 2013 онд эхлүүлэх, мах, сүүний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангах, төсвийн болон төсвийн бус эх үүсвэрээр дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан болно. 2013 онд эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хүрэхээр байгаа бөгөөд эдийн засгийн гол тэнцлүүд болох төсөв, гадаад худалдаа, төлбөрийн тэнцлүүд эерэг гарч, макро эдийн засгийн тэнцвэртэй байдал хадгалагдах боломжтой байна. Эдийн засгийн хурдацтай өсөлтийн үр шимийг иргэн бүрт хүргэх, хүртээмжтэй өсөлтийг хангах бодлогын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварыг бууруулах, олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр тогтоолд заасан. Тогтоол нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийг хавсралтаар батлах тухай болон үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw